Мягмар гарагт Ливан даяар Хезболла зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг онилсон дэлбэрэлтийн улмаас наад зах нь 12 хүн алагдаж, 3000 орчим хүн шархадсан.
Тус дэлбэрэлтэд ашигласан төхөөрөмж болох пейжерийг Тайванийн “Gold Apollo” фирмээс гаралтай болохыг тогтоосон боловч компанийн үүсгэн байгуулагч Ху Чинг-Куан өөрийн компанийг халдлагатай ямар нэгэн холбоогүй гэж мэдэгдсэн байна.
Харин “Gold Apollo”-ийн худалдааны тэмдгийг Унгарын “BAC Consulting” компанид ашиглах зөвшөөрөл олгосон гэж мэдэгджээ.
Лхагва гарагт Ху Чинг-Куан компанийнхаа оффисын гадаа сэтгүүлчдэд хандан “Ливанаас авсан зургуудыг харвал ‘Made in Taiwan’ гэсэн тэмдэг байхгүй, бид эдгээр пейжерүүдийг үйлдвэрлээгүй!” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр “Gold Apollo” гурван жилийн өмнө “BAC Consulting”-тай гэрээ байгуулсан аж. “BAC”-аас шилжүүлсэн мөнгө “маш хачирхалтайгаар” Ойрх Дорнодоор дамжин ирж байсныг Ху Чинг-Куан сэтгүүлчдэд хэлсэн байна.
Эхэндээ “BAC” Европт борлуулах зорилгоор “Gold Apollo”-с пейжер худалдаж авах гэж байсан боловч жил орчмын дараа өөрсдөө пейжер үйлдвэрлэхээр төлөвлөгөө боловсруулж, “Gold Apollo”-ийн худалдааны тэмдгийг ашиглах зөвшөөрөл авсан гэв.
“Бид зөвхөн брэндийн барааны тэмдэг ашиглах зөвшөөрөл олгосон, бүтээгдэхүүний дизайн, үйлдвэрлэлд огт оролцоогүй” гэж “Gold Apollo”-ийн мэдэгдэлд өгүүлжээ.
Пэйжер нь мессеж хүлээн авах, харуулах “LED” дэлгэц бүхий жижиг радио хүлээн авагч юм. 1980, 1990-ээд онд цахим пейжерийг олон арван сая хүн ашиглаж байсан ч гар утас гарч ирснээр сүүлийн хорин жилд харилцаа холбооны зах зээлээс шахагдан гарсан.
Пэйжерийг одоо эмнэлэг гэх мэт газруудад эмч, сувилагч нарт мессеж илгээх зорилгоор ашигладаг байна. Пэйжер нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи биш тул дэлхий даяар үүнийг үйлдвэрлэх чадвартай олон компани байдаг.
2000-аад оны сүүлчээс “Gold Apollo” цахим пейжерийн үйлдвэрлэлээ бууруулж, бусад богино зайн радио төхөөрөмж, ялангуяа ресторанд зориулсан төхөөрөмж үйлдвэрлэж эхэлсэн байна. Одоо компанийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бол кофе шоп, ресторан зэрэг газарт захиалга нь бэлэн болсныг үйлчлүүлэгчид мэдэгдэх зорилгоор ашигладаг дугуй диск аж.
Эх сурвалж: BBC

#Ливан, #Хезболла, #пейжер, #Gold Apollo,