Ардчилсан намын нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Бүгд найрамдах намын нэр дэвшигч ерөнхийлөгч асан Доналд Трамп нарын мэтгэлцээний дараа АНУ-ын поп од Тэйлор Свифт ерөнхийлөгчийн сонгуульд Харрисын төлөө саналаа өгөхөө мэдэгджээ.
Свифт арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуульд дэд ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөхөө өөрийн “Instagram” хуудсаараа мэдэгдсэн байна.
Тэрээр Трампын багт дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Ж.Д.Вэнсийн Ардчилсан намын зарим гишүүдийг “хүүхэдгүй, муур тэжээгч эмэгтэйчүүд” гэж нэрлэсэн өмнөх ярилцлагад нь хариу болгож муур тэвэрсэн зургаа хавсаргажээ.
Холливудын олон жүжигчин, продюсер, кино найруулагч Калифорни мужаас гаралтай Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Свифт нь өнөөг хүртэл дэд ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч боллоо.
Өнгөрсөн наймдугаар сард Трамп олон нийтийн сүлжээнд Свифтийн хуурамч зургийг нийтэлж, арваннэгдүгээр сард болох сонгуульд саналаа өгөхийг хүмүүст уриалж байв.
Тэгвэл Свифт нийтлэлдээ “Трампын энэ алхам нь хиймэл оюун ухаан, ташаа мэдээлэл түгээхтэй холбоотой миний айдсыг улам өдөөсөн” гэж дурсаад, “энэ нь намайг сонгогчийн хувьд энэ сонгуулийн талаар нээлттэй байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүргэсэн” гэжээ.
Мөн Харрисыг “тогтвортой, авьяаслаг удирдагч” гэж тодорхойлоод, “хэрэв бид эмх замбараагүй бус, тайван удирдагчаар удирдуулбал энэ улс илүү их зүйлд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж бичсэн байна.
Түүнчлэн ЛГБТИК+ хүмүүсийн эрх, үр шилжүүлэн суулгах ажилбар, эмэгтэйчүүдийн өөрийн бие махбодтой холбоотой шийдвэр гаргах эрхийн төлөө олон жил тэмцсэн Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Тим Уолзыг сайшаажээ.
Свифт өмнөх сонгуулиудад мөн Ардчилсан намыг дэмжиж ирсэн бөгөөд 2020 онд Ерөнхийлөгч Жо Байденд саналаа өгч байжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Камала Харрис, #Тэйлор Свифт,