Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Киевтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн байсан тухайгаа Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлжээ.
Түүний хэлснээр 2022 онд Орос, Украины төлөөлөгчдийн Истанбулд байгуулсан хэлэлцээрийн нөхцөлд үндэслэн Москва тохиролцоонд хүрэхэд бэлэн байсан гэв. Уг хэлэлцээрийн талаар нарийн ширийн зүйлс хэзээ ч олон нийтэд болоогүй.
“Бид тэдэнтэй хэлэлцээр хийхэд бэлэн байсан уу гэвэл бид хэзээ ч татгалзаж байгаагүй. Гэхдээ түр зуурын шаардлагад үндэслэх ёсгүй, харин Истанбулд тохиролцож, бодитоор гарын үсэг зурсан тэдгээр баримт бичгүүдэд үндэслэсэн байх ёстой” гэж Путин үргэлжлүүлэн хэлсэн байна.
Москва бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлсний дараахан буюу 2022 оны хавар Орос-Украин тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа талаар Оросын эрх баригчид удаа дараа мэдэгдэж байсан.
“Бид тохиролцоонд хүрч чадсан. Гол зорилго нь тэр байсан шүү дээ. Энэ баримт бичгийг дэмжсэн Украины төлөөлөгчдийн тэргүүний гарын үсэг үүнийг гэрчилнэ. Энэ нь мөн Украины тал уг тохиролцоонд ерөнхийдөө сэтгэл хангалуун байсныг илтгэнэ.”
Гэхдээ “АНУ, Европ болон Европын зарим орны элитүүд Оросыг стратегийн хувьд ялагдалд хүргэхийг хүссэн учраас ийм зүйл хийхгүй байх тушаал өгсөн. Тэгээд л тохиролцоо хүчин төгөлдөр болоогүй” гэж Оросын удирдагч хэлсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #ОРос, #Украины дайн,