Эрх баригчид алс дорнодын Комсомольск-на-Амур хотод бүртгэлтэй Оросын компанид Хойд Солонгосоос шар айраг импортлох зөвшөөрөл олгосон тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
“RBC business daily” сонинд бичсэнээр зургадугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн “Востокбиртрейд” гэх компани Хойд Солонгосоос шар айраг импортлох зөвшөөрөл авсан байна.
Хойд Солонгос сүүлийн үед гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэхийн тулд шар айргийн үйлдвэрлэлээ эрчимжүүлсэн талаар Хойд Солонгосын дотоод дахь эх сурвалжид тулгуурлан мэдээ, мэдээлэл бэлтгэдэг Сөүлд төвтэй “Daily NK” сайт өнгөрсөн сард мэдээлж байжээ.
Түүнчлэн Оросын эрх баригчид өндөр үнэ бүхий адуу болон 400 гаруй ямааг Хойд Солонгос руу экспортлох болсноо саяхан мэдэгдсэн.
Үүний дараа, Приморскийн бүс дэх “Россельхознадзор” буюу Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын холбооны алба хурд, тэсвэр тэвчээрээрээ үнэлэгддэг Орлов Троттер үүлдрийн бичил чип бүхий 24 адууг Хасан төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Хойд Солонгос руу гаргах үйл явцад хяналт тавьснаа мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь хурдан моринд дуртай гэдгээрээ алдартай бөгөөд хамгийн сүүлд 2022 онд гаднаас адуу импортолж байжээ.
Сүүлийн жилүүдэд, тэр дундаа Укрианы дайн эхэлснээс хойш Пхеньян, Москва хоёрын худалдаа, батлан хамгаалах зэрэг олон салбар дахь харилцаа цэцэглэн хөгжиж байгаа. Тухайлбал, АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосыг Орост их буу, баллистик пуужин зэрэг фронтод ашиглагдах зэр зэвсэг нийлүүлдэг гэж үздэг.
Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зургадугаар сард 24 жилийн дараа анх удаа Хойд Солонгост айлчилж, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Хойд солонгос, #худалдаа, #шар айраг,