Орост тагнуул хийхээр сургагдсан байж болзошгүй гэж үздэг белуга халим Норвегийн эргээс үхсэн байдалтай олджээ.

Хвалдимир хочтой халимыг Рисавик хотоос баруун өмнөд хэсгээс олж, хамгийн ойрын боомт руу шинжилгээ хийхээр шилжүүлсэн байна.

Халим анх Норвегийн хойд туйлын Финмаркийн бүсээс олдож байв. Халимын биед бүсээр бэхэлсэн камер байсан бөгөөд бүсний хуванцар хавчаар дээр “Санкт Петербургийн өмч” гэсэн бичиг бичээстэй байжээ.

Энэ нь халимыг тагнуул байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн бөгөөд шинжээчдийн хэлснээр урьд өмнө ийм зүйл болж байсан байна. Москва энэ таамагт хэзээ ч хариу өгч байгаагүй.

Хвалдимирийг олон жилийн турш түүний хөдөлгөөнийг хянаж ирсэн “Marine Mind” байгууллага амралтын өдөр олсон байна.

Тус байгууллагын үүсгэн байгуулагч Себастьян Странд үхлийн шалтгаан тодорхойгүй, Хвалдимирийн биед илэрхий гэмтэл байгаагүй гэж “AFP” агентлагт ярьжээ.

Белуга халимны хувьд 60 хүртэл насалдаг бол Хвалдимир нь 15 орчим настай байсан байна.

Тэрээр анх 2019 оны дөрөвдүгээр сард Оросын Умард флот байрладаг Мурманскаас 415 км зайд орших Ингоя арлын ойролцоо олдсон бөгөөд Арктикийн өндөрлөгөөс өмнө зүгт белуга ховор харагддаг тул энэ нь олны анхаарлыг татсан юм.

Энэ нь Норвегийн дотоодын тагнуулын газраас шалгалт явуулахад хүргэж байв. Тус байгууллага халимыг хүнд дассан байсан ба Оросын арми түүнийг сургасан байх магадлалтай гэж дүгнэсэн юм.

Норвегичууд норвеги хэлээр “халим” гэсэн утгатай “хвал” гэсэн үгийг Оросын ерөнхийлөгчийн нэртэй нийлүүлэн белуга халимыг "Хвалдимир" гэж хочилдог.

Орос улс далайн гахай зэрэг далайн хөхтөн амьтдыг цэргийн зориулалтаар сургаж байсан түүхтэй бөгөөд “Barents Observer” вэбсайт Мурманскийн баруун хойд хэсэгт орших тэнгисийн цэргийн баазуудын ойролцоо халим хашиж тэжээдэг байгууламжийг илрүүлж байжээ.

Оросын цэргийнхэн Хвалдимиртэй холбоотой таамагт хариу өгч байгаагүй ч далайн хөхтөн амьтдыг тагнуул хийхэд сургадаг хөтөлбөр байдаг гэдгийг үгүйсгэж байжээ.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Хвалдимир, #белуга халим, #тагнуулч халим,