Цагаачлалын эсрэг арга хэмжээний хүрээнд Австралийн засгийн газар 2025 онд гадаад оюутны элсэлтийн тоог 270,000-д хязгаарлахаар болжээ.

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Боловсролын сайд Жейсон Клэр “Өнөөдөр манай их дээд сургуулиудад цар тахлын өмнөх үеэс 10 орчим хувиар, хувийн мэргэжлийн болон сургалтын байгууллагуудад 50 орчим хувиар олон гадаад оюутнууд суралцаж байна” гэж өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан байна.

Тэрээр засгийн газрын шийдвэрийг олон улсын оюутны салбарыг илүү тэгш, хүртээмжтэй болгох зорилготой бөгөөд цаашид энэ салбарыг илүү тогтвортой суурьтай болгоход тусална хэмээн тайлбарлажээ.

Олон улсын боловсрол нь Австралийн хамгийн том экспортын салбаруудын нэг юм. Зөвхөн 2022-2023 оны санхүүгийн жилд эдийн засагт нь 36.4 тэрбум австрали доллар буюу 24.7 тэрбум ам.доллар оруулсан байна.

Гэвч гадаад оюутан, ажилчдын урсгал нь орон сууцны зах зээлд хэт их дарамт учруулж байгаад сонгогчид санаа зовж байгааг сүүлийн үеийн санал асуулгууд харуулжээ. Тиймээс цагаачлалын асуудал нэг жил хүрэхгүй хугацааны дараа болох сонгуулийн гол тулааны талбаруудын нэг болоод байна.

2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд цагаачдын тоо 60%-иар өсөж 548,800-д хүрч рекорд тогтоож байжээ.

Австрали улс цар тахлын хоёр жил орчим хугацаанд хилийн хатуу хязгаарлалт тогтоосон нь гадаад оюутнууд, ажилчдын тоо эрс буурахад хүргэсэн юм. Хожим ажиллах хүчний хомсдолыг нөхөхийн тулд 2022 онд цагаачдын тоог нэмэгдүүлэх бодлогоо танилцуулж байв.

Үүний дараа Энэтхэг, Хятад, Филиппиний оюутнуудын урсгалаас болж цагаачлал түүхэн дээд хэмжээнд хүрч, хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын тоо нэмэгдэж, цалингийн дарамтыг хязгаарласан боловч орон сууцны хүрэлцээ буурч, үнэ нэмэгдэхэд хүргэжээ.

Австралийн засгийн газар цагаачлалын өсөлтийг зогсоохын тулд өнгөрсөн жил гадаад оюутан, ажилчдад зориулсан ковидын үеийн хөнгөлөлтөө зогсоосон бол өнгөрсөн сард гадаадын оюутны визний хураамжийг хоёр дахин нэмж, оршин суух хугацааг нь тасралтгүй сунгах боломжийг олгосон хуулийн цоорхойг арилгахаа амласан байна.

Эх сурвалж: Reuters

#Австрали, #цагаачлалын бодлого, #гадаад оюутны тоо,