“Singapore Airlines”, “British Airways”, “Lufthansa” зэрэг компани Афганистаны дээгүүр нислэг үйлдэхээс зайлсхийж ирсэн ч Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөний улмаас тус улсаар дамжин өнгөрдөг нислэгийн тоогоо нэмэгдүүлжээ.
Гурван жилийн өмнө Талибанчууд засгийн эрхийг гартаа авч, нислэгийн хөдөлгөөний удирдлага зогсонги байдал орох үед тээвэрлэгчид Ази, Европыг холбосон агаарын тээврийн гол замын дагуу оршдог Афганистаны дээгүүр нислэг үйлдэхээс татгалзах болсон юм.
Хэдийгээр Афганистаны нислэгийн хөдөлгөөний удирдлага хараахан сэргээгүй байгаа ч агаарын тээврийн компаниуд Иран, Израилын орон зайг Афганистанаас илүү эрсдэлтэй болсон гэж үзэж байна. 2022 онд Украины дайн эхлэхэд Оросын агаарын орон зай барууны ихэнх тээвэрлэгчдэд хаалттай болсны дараа авиа компаниуд Иран болон Ойрх Дорнодоор нисэж эхэлсэн юм.
“Агаарын тээврийн компаниуд эрсдэлээ аль болох бууруулахыг эрмэлзэж байгаа бөгөөд Иран, Израилын хооронд үүссэн хурцадмал байдлыг харгалзан Афганистанаар дамжин өнгөрөх нислэгийг илүү аюулгүй гэж үзэх болсон” гэж “Flightradar24”-ийн хэвлэлийн төлөөлөгч Ян Петченик тайлбарлав.
Наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт Афганистан дээгүүр хийсэн нислэгийн тоо жилийн өмнөх мөн үеийнхээс долоо дахин нэмэгдсэн байна.
Энэ өөрчлөлт дөрөвдүгээр сарын дундуур Иран, Израил хоорондын пуужин болон дроны довтолгооны үеэр эхэлжээ.
Тухайн үед Афганистанаар дамжин өнгөрдөг нислэгийн тоо өдөрт цөөн хэд байсан бол долдугаар сарын сүүлээр Хамас болон Хезболла зэвсэгт бүлэглэлийн ахлах албан тушаалтнуудыг хөнөөсөн халдлагаас хойш томоохон өсөлт ажиглагдсан байна.
2014 онд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид болон Украины цэргүүдийн хооронд мөргөлдөөн өрнөж байх үед Украины зүүн хэсгийн дээгүүр нисэж байсан Малайзын агаарын тээврийн Амстердам-Куала-Лумпур чиглэлийн MH17 нислэг сүйрч байсан.
Одоогоор Афганистаны агаарын орон зайг ашигласнаар ямар нэг асуудал гараагүй хэдий ч хэрэв онгоц газардах шаардлагатай болбол багийн гишүүд болон зорчигчдын аюулгүй байдалд баталгаа байхгүй гэж нислэгийн аюулгүй байдлын “OPSGROUP” групп долдугаар сард мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters

#агаарын тээвэр, #афганистан, #ойрх дорнод, #нислэгийн маршрут,