Live
МОНГОЛБАНК

Б.ЭРДЭНЭБАТ: “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд жилд таван оюутанд тэтгэлэг олгоно

-Монголбанкнаас “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын судалгааны ажлын явцтай танилцлаа-

Монголбанкнаас өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд  тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын судалгааны ажлын явцтай танилцлаа.

Тодруулбал, МУИС болон Монголбанк хамтран эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих үүднээс өнгөрсөн 2020 оноос “Тинк банк” хөтөлбөр  хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд тус чиглэлээр магистрын зэргээр суралцаж буй дөрвөн оюутанд тэтгэлэг олгож, Монгол Улсын эдийн засгийн бодлого, үр ашиг, валютын довтолгоо зэрэг тодорхой сэдвийн хүрээнд судалгаа хийлгэсэн байна. Тэгвэл МУИС болон Монголбанкны төлөөлөл уг судалгааны ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр уг хөтөлбөрийг санаачлагчдын нэг доктор, профессор Б.Эрдэнэбат “Тинк банк” хөтөлбөр бол Монгол Улсад эдийн засаг болон санхүүгийн судалгааны түвшинг дэлхийн жишигт хүргэх үйл хэргийн нэг хэсэг юм.

Уг хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Монголбанкнаас өгсөн сэдвийн хүрээнд удирдагч багштайгаа хамтран судалгаа, шинжилгээ хийснээр цаашид төвбанк болон эдийн засгийн бодлогын байгууллагуудад хувь нэмрээ оруулах томоохон боловсон хүчин болох боломжтой. “Тинк банк” хөтөлбөр гурван жил хэрэгжих бөгөөд цаашид үргэлжлүүлэх эсэхийг уг хөтөлбөрийн үр дүнгээс хамааран хоёр байгууллага хамтран шийдвэрлэнэ” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet