Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.20) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм.

Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийн хавсралтад тусгагдсан Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулж, иргэн бүрд хуримтлалын сан бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэх зорилт дэвшүүлэх саналыг хэлж байв. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд ногоон шилжилтийг дэмжих арга хэмжээний төлөвлөлтийн талаар, тэр дундаа ногоон орон сууцыг дэмжих, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох арга хэмжээг тусгах санал хэлж байв. Ажлын хэсгээс хариулахдаа “Төсөлд хүлэмжийн хийн тайлагналын тогтолцоог бэхжүүлж, нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэн ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн салбар дундын зохицуулалтаар хангах эрх зүйн орчныг сайжруулах зорилт тусгасан. Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх олон улсын нийтлэг жишиг болсон хэлбэрүүдийг ашиглахаар төлөвлөж байна. Үүн дотор ногоон зээл, ногоон бонд, ногоон бирж, ногоон даатгал, өрийн солилцоо, ногоон худалдан авалтууд зэрэг сайн туршлагуудыг нэвтрүүлнэ” гэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах хувийн хэвшлийн санаачилгуудыг дэмжих зах зээлийн болон зах зээлийн бус хэрэгслийг ил тод, байгаль орчны үр нөлөөг тооцож, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан гэлээ.

Мега төслүүдийн хэрэгжилтээс дотоодод үүсэх үр ашгийн талаарх тооцоолол бий эсэхийг лавласан Б.Жаргалан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийн жагсаалт тусгасан байгаа бөгөөд эдгээрийн хэрэгжилтийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогууд хэрэгжинэ. Энэ хүрээнд холбогдох тооцооллуудыг хийж байгаа” гэв.

Экспортын нэг цонхны бодлогын чиглэлээр тусгасан зорилтын талаар Д.Энхтүвшин гишүүн асууж “Эхний ээлжинд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг экспортлох гарцуудыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд зүүн төвийн босоо тэнхлэгүүдийн төмөр замын холболт, авто замын холболтуудыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хөтөлбөрийн төсөлд тусгасан. Мөн эдийн засгийн коридортой холбох хүрээнд бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын төслийг хэрэгжүүлж, олон улсын, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх дэд бүтцийн төсөл, арга хэмжээг төлөвлөсөн” гэсэн хариултыг ажлын хэсгээс авсан юм.

Төрийн өмчит хувийн хэвшлийг шинээр байгуулах, тэдгээрийг үр ашигтай байлгахтай холбоотой зорилт, зах зээл дэх төрийн оролцоог багасгахтай холбоотой зорилтуудын талаарх Д.Энхтүвшин гишүүн асуултад ажлын хариулт өгсөн юм. Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хөрөнгө оруулалтыг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, олон тулгуурт, хүртээмжтэй, экспортын баримжаатай эдийн засгийг одоо бэхжүүлэх зорилтод нийцсэн арга хэмжээнүүдийг тусгасан гэв. төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Бизнес дэх төрийн оролцоог хязгаарлна гээд хөтөлбөрт тусгасан байгаа. Нөгөөтээгүүр, яг хаана төр хувийн хэвшил хоёрын өрсөлдөөн үүсээд байгааг тодорхойлох хэрэгтэй байгаа, холбогдох судалгааг хийж байна” гэв.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийн талаар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэлийг хэрхэн тодорхойлж, тусгасан талаар болон гадаад өрийн ханшийн эрсдэлийн менежментийн талаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар тодруулж, М.Гантөмөр сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Энхцэцэг, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж, нар асуулт асууж, хариулт авсан юм.

Ийнхүү төслийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсэг болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухайҮндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар танилцуулсан юм.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээгээд дэлгэрэнгүй танилцуулсан.

Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна.

Хоёрдугаарт, гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгажээ.

Гуравдугаарт, эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд танилцууллаа.

Дөрөвдүгээрт, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зарим төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зарим чиг үүрэг шилжсэн, шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, мөн зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийх аж.

Тавдугаарт, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш хуваарилах зорилгоор Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд 2024 оны төсвийн жилд эх үүсвэр төвлөрүүлэх, хуримтлал үүсгэх болон эдгээртэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг үүсгэсэн байна. Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд Эдийн засгийн байнгын хороонд хамаарах Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд, Эрчим хүчний сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга зэрэг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт нийтдээ 450.6 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон болохыг Ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн талаарх товч танилцуулгыг гишүүдэд хүргүүлсэн байгааг Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав.

Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, О.Цогтгэрэл, М.Бадамсүрэн, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ…” гэж заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлэх, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Дараа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, Б.Жавхлан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй юм. “Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#ЭЗБХ, #Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгол,