Боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэлээс тодрууллаа.
-Бага болон сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэх ямар онцгой нөхцөл гарсан бэ?
-Бага болон сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг 10-12 жилд шинэчилдэг жишиг тогтсон . Бага болон сургуулийн өмнөх боловсрол 2014 онд, суурь боловсрол 2015, 2016 онд шинэчлэгдсэн. Улсын хэмжээнд боловсролын “Цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг шинэчлэх чиглэлээр одоо ажиллаж байна. Ер нь, сургалтын хөтөлбөрийн 10-30 хувьд нь агуулгын өөрчлөлт хийдэг уламжлалтай. Сургалтын хөтөлбөрийг өөрчлөх, шинэчлэхдээ дараагийнх нь ямар үзэл баримлалтай байхыг 1-2 жилийн судалгаанд суурилж гаргадаг онцлогтой. Тэгэхээр энэ удаагийн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг 2024 оны 4 дүгээр сарын 15-нд Засгийн газраас гаргасан. Түүний дараа хөтөлбөр ямар бүтэцтэй байх вэ гэдэг чиглэлээр ажилласан. Одоо хөтөлбөрийг боловсруулах 3 дугаар түвшний ажилд орж байна. Сургуулийн өмнөх боловсрол суралцахуйн 6 чиглэлээр, бага боловсрол 9 хичээлээр суралцах хөтөлбөр боловсруулах багийг бүрдүүлж өчигдөр нээлтээ хийлээ.
-Шинэ сургалтын хөтөлбөрийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ?
-Сургуулийн өмнөх болон бага боловсролын мөрийн хөтөлбөрийг нэг жилийн дотор боловсруулж, 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс эхэлж шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Сургалтын цөм хөтөлбөрийн үр дүнг та бүхэн хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Улсын хэмжээнд мөрдөж байгаа боловсролын “Цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн тайланг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 2019 онд гаргасан. Хэд хэдэн судалгааг ч хийсэн. Тухайлбал, 137 сурах бичигт хийсэн судалгаагаа 2021 онд тайлагнасан. Үүний дараа хүүхдийн сургалтын амжилтын талаарх тайланг Боловсролын үнэлгээний төвөөс гаргаж байв. Эдгээрээс үзэхэд, манай сургалт цээжлэх, тогтоох, унших доод эрэмбийн ур чадвартай. Харин бүтээлчээр сэтгэх, дүгнэлт хийх дээд эрэмбийн ур чадвар сул эзэмшиж байна гэсэн ерөнхий дүгнэлт гарсан байдаг.
-Үүнийг Ерөнхий боловсролын сургуульд үзэж буй сурах бичиг дээр хийсэн дүгнэлт гэж ойлгож болох уу?
- Тийм ээ, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангид үзэж байгаа сурах бичгүүдэд Боловсролын яамны захиалгаар УИХ-ын дарга, Боловсролын сайд байсан С.Төмөр-Очироор ахлуулсан 100 гаруй хүнтэй баг ажиллаад гаргасан дүгнэлт ээ. Ер нь хөтөлбөр гэдэг нь, багш энэ чиглэлээр юу заах вэ гэдгийг хэлж өгдөг. Сурагч өөрөө эргүүлж үзээд ийм ийм зүйлийг сурах ёстойг хэлж өгдөг нь сурах бичиг юм.
Сургалтын хөтөлбөр багшийн гар дээр байдаг. Сурах бичиг нь сурагчийн гар дээр байдаг. Сурах бичиг хөтөлбөрийн агуулгыг хангаж байна. Гэхдээ хүүхдэд бүтээлчээр сэтгэх, дүгнэлт хийх ур чадварыг суулгаж өгөхгүй байна гэж үзжээ.
Мөн 1-5 дугаар ангийн монгол хэлний сурах бичгийг өөр өөр бүрэлдэхүүнтэй баг бичсэн учраас залгамж холбоо сул байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр ангидаа Дорж гэж хүний ахалсан багийн бичсэн Монгол хэлний сурах бичиг үзсэн бол 2 дугаар ангидаа Дамдин гэдэг ахлагчтай багийн бичсэн Монгол хэлний сурах бичиг үзээд байна. Энэ нь сурагчдын сурлагын амжилтад нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм.
Цаашдаа 1-5-р ангийн Монгол хэлний сурах бичгийг нэг л баг бичнэ. Ялгаагүй 6-9 дүгээр ангийн математикийн сурах бичгийг нэг л бага бичих чиглэлтэй ажиллаж байгаа. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх суурь нь энэ байх юм.
Бид сурах бичиг гэдэг ганц номтой байсан. Түүнийг бид одоо сурагчийн гарын авлага, сурагчийн дасгал ажлын дэвтэр гэсэн хоёр зүйл бий болгох юм. Сурагч дасгалын ажлын дэвтэр дээрээ юм бичиж тэмдэглэж болно. Гэрийн даалгавраа ч түүн дээрээ хийгээд явж болно. Сурах бичиг өнгөтэй байна. Өнгөтэй сурах бичгийг зарим тохиолдолд ангидаа үлдээж байх боломжийг зохицуулна. Энэ бол хүүхдийн үүрэх цүнхний жинг багасгах чиглэлээр бидний хийх ажил.
Мөн сурах бичгийг цахимжуулна. Энэ нь сурагчийн дэвтрээ хүүхэд заавал бариад явах биш цахим хэлбэрээр дасгал ажлаа хийх боломжийг нээнэ. Гэхдээ сурах бичгийг тэр чигт нь цахим болгоно гэсэн үг биш л дээ. Цахим байх тэр нөхцөл нь гэрийн даалгавар хийх, цахимаар сурагч өөрийгөө хөгжүүлэх боломжтой болгож байгаа болохоос биш сурах бичиггүй болгож байгаа зүйл огт байхгүй гэдгийг эцэг эхчүүд маш сайн ойлгох хэрэгтэй.
-Шинээр боловсруулах Боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцож байгаа вэ?
- Математик, Монгол хэл тус тусдаа үзэл баримтлалтай. Суурь боловсролоор 19 хичээл үзнэ гэвэл тэр тооны үзэл баримтлал хүүхэд дээр очих гээд байна, тийм ээ. Тэгвэл энэ зүйлийг шинэчилнэ. Одоо хүүхэд юу сурах вэ гэвэл, тэр нь чадамж байх юм. Тэгэхээр эхлээд хүүхдийн чадамжийг тогтоож өгнө. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бүрэн дунд боловсрол өөрөө нэг том малгай үзэл баримтлалтай болно. Жишээ нь, бүтээлчээр эзэмших чадамжийг эзэмшүүлэхийн тулд математик гэдэг хичээл үзэх нь ээ, унших, бичих чадварыг сайжруулахын тулд Монгол хэл нь түлхүү байна гэх мэт хэлбэрээр юу сурахыг тодорхойлж өгнө. Ингэж агуулгыг нь тодорхойлсны дараа судлагдахуунууд нь гарч ирэх онцлогтой сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал гарсан гэдгийг би дээр хэлсэн. Түүний хүрээнд хийх 4 мониторингоо зарлачихсан байгаа. Бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээ гэж бий. Эдгээр үнэлгээг 10-5 пунктээр 5 жил тутамд нэмэх зорилт дэвшүүлсэн.
-PISA /сурлагын амжилтын олон улсын үнэлгээ/-гийн үнэлгээнд бас дүгнэлт хийж буй байх, тийм үү?
-Тус байгууллагаас математик, байгалийн ухаанаар сурагчдын унших чадвар нь ямар байгааг шалгаж үнэлсэн. Түүнд дэлхий 81 орон ороход манай улсын 15 настай сурагч математикаар 47, байгалийн ухаанаар 53, эх хэлээрээ унших чадвараар 65-д орсон. Энэ бол бидэнд олон улсаас өгсөн үнэлгээ, бид тааруухан үнэлгээ авсан.
Бид олон улсаас 2-3 жилээр дутуу яваа юм. Тодруулбал, 9 дүгээр ангийн хүүхэд 7 юм уу, 6 дугаар ангийн мэдлэгтэй байна гэж ойлгож болно. Энэ үзүүлэлтээрээ бид 2030 он гэхэд Азийн дундаж, 2035 онд олон улсын дунджид хүрэх зорилт тавьж байгаа юм. Үүнд чиглүүлж Боловсролын хөтөлбөр боловсруулна.
Сургалтын хөтөлбөрт үндэсний өв соёлын ойлголтыг нь гаргаад түүнд агуулгыг нь тусгаж өгөх үзэл баримтлал гарсан. Жишээ нь, одоогийн байгаа “Цөм хөтөлбөр”-ийг “Үндэсний хөтөлбөр” болгоно.
Сургалтын хөтөлбөрийн онолоор бол “Цөм хөтөлбөр” нь олон үндэстэн голлосон оронд, жишээ нь АНУ, Канад зэрэг олон үндэстнээс бүрдсэн орнуудад “Ийм зүйлийг мэдээд авна шүү” гэх байдлаар боловсрогддог. Муж бүр өөрийнхөө онцлогт тохирсон хөтөлбөртэй байдаг гэсэн үг. Харин нэг үндэстэн голлосон, жишээ нь Япон, Солонгос, Сингапурт Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэр үндэстний иргэнийг бий болгох зорилготой хөтөлбөр гэсэн үг л дээ. Ийм учраас “Үндэсний хөтөлбөр” нэртэй болгож байгаа юм.
-Нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох багт нэгдүгээр ангийн багш нарын оролцоо ямар байна вэ?
-Нэгдүгээр ангийн математикийн сурах бичгийг бичих багт Их, дээд сургуулийн багш, дунд сургуулийн багш, бага ангийн багш, судлаач эрдэмтдийн төлөөллийн хувь ямар байхыг тогтоосон байдаг. Энэ шаардлагын дагуу бид сонгон шалгаруулалтыг хийдэг. Энэ жилийн хувьд сурах бичиг зохиох багт орон нутгийн 20 орчим багш бий. Нийтдээ 254 багш 137 орчим сурах бичгийн багт хуваагдан ажиллана.