Оросын интернэт хэрэглэгчид “YouTube”-д нэвтэрч чадахгүй байгааг интернэт хяналтын үйлчилгээ үзүүлэгч “Sboi.rf” өнөөдөр мэдэгджээ.
“Sboi.rf”-ын мэдээлснээр “YouTube”-тэй холбоотой 11,500 орчим гомдол ирсэн бөгөөд хэрэглэгчид виртуал хувийн сүлжээ (VPN)-ээр дамжуулан платформд хандаж болж байгаа аж.
“Google” болон Оросын харилцаа холбооны хяналтын байгууллага Роскомнадзор энэ асуудлаар хараахан тайлбар хийгээгүй байна.
Тус улсад үйл ажиллагаа явуулдаг бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Кремлийн үйл хэргийг эсэргүүцсэн агуулга бүхий контентыг устгасаар ирсэн. Харин “YouTube” эдгээр материалыг устгадаггүй бөгөөд Оросын интернэт ертөнц дэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой сүүлийн томоохон талбаруудын нэг болоод байв.
Гэсэн ч Оросын эрх баригчид энэ сараас сайтын татаж авах хурдыг 70%-иар бууруулаад байгаа.
Парламентын мэдээллийн бодлогын хорооны дарга Александр Хинштейн уг алхмыг техникийн асуудалтай холбон тайлбарлаад, “Google”-ийг үүнд буруутгасан бол “Youtube” уг мэдэгдлийг үгүйсгэсэн байна.
Оросын төрийг дэмжигч “Gazeta.ru” Оросын засгийн газар “YouTube”-ийг есдүгээр сар гэхэд бүхэлд нь хаахаар төлөвлөж байгаа талаар долдугаар сард мэдээлсэн ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ төлөвлөгөөг үгүйсгэсэн юм.
Эх сурвалж: Reuters