Лхагва гарагийн шөнө Украины Агаарын цэргийн хүчин Оросын томоохон алсын зайн дроны довтолгоог няцааж, Киев, түүний ойр орчмын бүс нутаг болон бусад бүс нутгуудад нийт 89 дроныг бүгдийг нь устгаснаа мэдэгдэв.
Орос уг халдлагаар гол төлөв Киев болон түүний ойр орчмын бүс нутгийг онилсон бөгөөд тус бүс нутагт 40 гаруй дрон устгасан болохыг эрх баригчид мэдэгджээ.
Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд өгүүлснээр энэ нь “Шахед-131/136 дроныг ашигласан хамгийн том дайралтуудын нэг” байв.
Цэргийн тагнуулын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсовын хэлснээр Орос Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг туйлдуулах, мөн тэдгээрийн байршлыг тогтоохын тулд тэсрэх бодисгүй олон тооны дрон ашиглажээ.
Өнгөрсөн долоо хоногт цэргийн тагнуулын төлөөлөгч мөн Оросын хүчин Украины агаарын довтолгооноос хамгаалах байгууламжийн байршлыг тогтоох, хууран мэхлэх зорилгоор хямд үнэтэй шинэ дрон ашиглаж байгааг мэдэгдэж байв.
Киевийн цэргийн захиргааны тэргүүн Сергей Попкогийн хэлснээр лхагва гарагийн халдлага нь долдугаар сард тус хотыг онилсон долоо дахь дроны халдлага аж. Энгийн иргэд болон чухал дэд бүтэц халдлагад шууд өртөөгүй ч дроны үлдэгдэл тус бүс нутгийн 13 хувийн орон сууцны дээвэр, цонх, фасадыг гэмтээсэн байна.
Дронууд Киев хот руу боломжтой бүх талаас довтолж байсан ба шөнийн ихэнх хугацаанд агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарч, 11,500 орчим оршин суугч метроны буудлуудад хоргоджээ.
Беларусийн цэргийн үйл ажиллагааг хянадаг сөрөг хүчний “Хажун” бүлэглэлээс мэдэгдсэнээр халдлагын үеэр Оросын таван дрон Беларусийн агаарын орон зайд нэвтэрч, Минск сөнөөгч онгоцоо хөөргөхөд хүрсэн байна.
Орос дроны нисэх хугацааг богиносгохын тулд Беларусийн нутаг дээгүүр дроноо нисгэсэн байж магадгүй гэж Украины цэргийн шинжээчид үзэж байгаа аж.
Украины Агаарын цэргийн хүчин мөн өмнөд хэсгийн Николайив муж руу харвасан “Х-59” пуужинг сөнөөжээ.
Эх сурвалж: Reuters

#Киев, #ОРос, #УКраин, #дроны довтолгоо,