Украинчуудын гуравны нэг орчим нь дайныг хурдан дуусгахын тулд газар нутгийнхаа хяналтыг Орост өгөхийг хүлээн зөвшөөрсөн нь сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахин өссөн үзүүлэлт боловч ихэнх нь буулт хийхийг эсэргүүцсэн хэвээр байгааг санал асуулгын дүн харуулжээ.

Киевийн олон улсын социологийн хүрээлэнгээс тавдугаар сарын 16-22-ны хооронд Украины хяналтад байсан нутаг дэвсгэрт 1,067 хүний ​​дунд явуулсан санал асуулгаар оролцогчдын 32% нь ямар нэгэн байдлаар нутаг дэвсгэрийнхээ хяналтыг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Жилийн өмнөхөн энэ үзүүлэлт 10% байсан бол 2023 оны эцэст 19% болж нэмэгдэж байжээ.

Харин Украинчуудын 55 хувь нь буулт хийхийг хатуу эсэргүүцсэн хэвээр байна.

Гэхдээ санал асуулгад оролцогчдын хувьд энэ нь тодорхой газар нутгийг бүрмөсөн Оросынх гэж хүлээн зөвшөөрөх гэсэн ойлголт биш болохыг тус хүрээлэн тайландаа тэмдэглэсэн байна.

Тухайлбал “зарим хүмүүс тодорхой газар нутгийг чөлөөлөх ажлыг ирээдүйд, илүү сайн цаг хүртэл хойшлуулахад бэлэн байсан” гэж “KIIS”-ийн дүгнэлтэд өгүүлжээ.

29 сарын өмнө бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Орос улс Крымийн хойгийг оруулаад Украины нутаг дэвсгэрийн 18 орчим хувийг хяналтдаа аваад байгаа. Мөн 2022 онд хэсэгчлэн эзэлсэн Украины Донецк, Луганск, Херсон, Запорожжиа мужуудыг өөртөө нэгтгэснээ зарласан билээ.

Түүнчлэн санал асуулгатай хамт нийтлэгдсэн “KIIS”-ийн гүйцэтгэх захирал Антон Хрушецкийн тэмдэглэлд өгүүлснээр Украинчууд Оростой ямар ч үнээр хамаагүй энхийн тохиролцоонд хүрэхийг эсэргүүцсэн хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #санал асуулга,