Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр долдугаар сарын 21-ний ням гарагт тохиосныг Европын холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн алба мэдээлжээ.

Ням гарагт дэлхийн гадаргын агаарын дундаж температур 17.09 хэмд хүрсэн нь өнгөрсөн жилийн долдугаар сард тогтоосон 17.08 хэмийн рекордыг эвдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Европ, Оросын ихэнх нутгаар хэт халсан нь үүнд нөлөөлжээ.

Өнгөрсөн жил бөмбөрцгийн хойд хагаст хэт халсны улмаас долдугаар сарын 3-6-ны хооронд дөрвөн өдөр дараалан дээд амжилт эвдэгдэж байв. 

Түүнчлэн 2023 оны зургадугаар сараас хойших сар бүр буюу 13 сар дараалан манай гарагийн түүхэн дэх хамгийн халуун сарууд болж бүртгэгдсэнийг Коперникийн хүрээлэн тэмдэглэсэн байна. 

Зарим эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт болон Эль Нино байгалийн үзэгдлийн нөлөөгөөр энэ жил агаарын температур улам бүр нэмэгдэж 2023 оноос илүү халуун жил болж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#уур амьсгал, #Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр,