Хиймэл оюун ухаан нь түрүү булчирхайн хорт хавдрыг 84%-ийн нарийвчлалтайгаар илрүүлж байгааг Лос Анжелес дахь Калифорнийн их сургууль тогтоожээ. Энэ үзүүлэлт эмч нарын хувьд 67% байдаг байна.

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас саяхан зөвшөөрөл олгосон Avenda Health-ын бүтээсэн Unfold AI нь хиймэл оюун ухааны алгоритмыг ашиглан янз бүрийн төрлийн эмнэлзүйн мэдээлэлд үндэслэн хорт хавдар үүсэх магадлалыг тооцоолж, зураглал гаргадаг аж.

“UCLA”-ийн судалгаанд оролцсон долоон урологич, гурван радиологичоос бүрдсэн баг хавдар нь эмчлэгдсэн 50 тохиолдлыг шинжилж, хорт хавдрын шинж тэмдгийг нь судалсан байна. 

Хэдэн сарын дараа хиймэл оюун ухаан бүхий программаар ижил дүн шинжилгээ хийсэн хийхэд хиймэл оюун ухаан хавдрын эс үлдсэн байх магадлалыг бага хэмээн дүгнэжээ.

Флоридагийн Жексонвилл дахь Kasraeian Urology-ийн урологич, анагаах ухааны доктор Али Касраеяны хэлснээр Unfold AI технологи нь мөн өвчтөний эмгэг судлал, дүрслэл, биопсийн үр дүн гэх мэт түрүү булчирхайн хорт хавдрын талаар мэдээлэлд үндэслэн хорт хавдрын тооцооллын 3D зураглалыг бий болгодог байна.

Үүний тусламжтайгаар өвчтөнд тохирох эмчилгээг сонгодог бөгөөд энэ нь хорт хавдрын эмчилгээг оновчтой болгоход тусалдаг гэв. 

Цаашлаад булчирхайг бүрэн авах мэс заслаас зайлсхийх, улмаар давсаг сулрах, бэлгийн сулрал зэрэг гаж нөлөөг бууруулж чадна гэж судлаачид үзэж байна. 

Түүнчлэн UCLA-ийн судлаачид хавдрын эсийг хэт авиагаар халааж, бусад хэсгийг гэмтээхгүйгээр устгах туршилтдаа “Unfold AI”-ийн бүтээсэн 3D зураглалыг ашигласан нь үр дүнтэй болжээ.

Хавдрын оношилгоо, эмчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах туршилтууд найдлага төрүүлж байгаа хэдий ч зарим мэргэжилтнүүд эрсдэлийн талаар анхааруулав. 

Судалгаанд оролцоогүй тусгай зөвшөөрөлтэй эмч, хиймэл оюун ухааны талаар илтгэл тавьдаг Харви Кастро хиймэл оюун ухааны нарийвчлалыг түүнийг сургахад ашигласан өгөгдлийн чанараас ихээхэн шалтгаална гэж үзэж байна. Муу өгөгдөл буруу онош тавихад хүргэнэ.

Кастро мөн хиймэл оюун ухаанд хэт найдах-аас сэрэмжлүүлэв. Тэрээр Хиймэл оюун ухаан нь хүчирхэг хэрэгсэл боловч эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эмнэлзүйн дүгнэлтийг орлох биш харин нөхөх ёстой үздэг байна.

Эх сурвалж: Fox News

#хиймэл оюун ухаан, #хорт хавдар, #UCLA, #Unfold AI, #Avenda Health,