АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хэдэн долоо хоногийн турш кампанит ажил өрнүүлсэн ч намынхаа гишүүдийн дарамт шахалтаас болж өрсөлдөөнөөс нэрээ татлаа.
Байден оронд нь Дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг арваннэгдүгээр сард болох сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Харрис нэр дэвших эрхийн төлөө чадах бүхнээ хийх бодолтой байгаагаа хэлж, “Доналд Трампыг ялахын тулд, улс орноо нэгтгэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж амлав.
Хэрэв Харрис нэр дэвшвэл тэрээр тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны хар арьст, ази гаралтай Америк эмэгтэй болох юм.
АНУ-ын хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох 81 настай Байден нь 2025 оны нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь дуустал ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэх бөгөөд энэ долоо хоногт ард түмэндээ хандан үг хэлэхээр төлөвлөсөн байна.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ковид-19-ийн халдвар авснаасаа хойш олон нийтэд ил гараагүй ба Делавэрийн Рехобот эрэг дэх гэртээ тусгаарлагдаж байгаа юм.
Байден “Би дахин нэр дэвших хүсэлтэй байсан ч намынхаа болон улс орныхоо ашиг сонирхлын төлөө огцрохоор шийдлээ” гэж тэрээр “X” дээр бичжээ.
Энэ нь сүүлийн хагас зуун гаруй жилийн хугацаанд анх удаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч намаасаа нэр дэвшихээс татгалзсан явдал бөгөөд энэ алхам нь Цагаан ордны төлөөх өрсөлдөөнийг эрс өөрчлөх болно.
Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Жеймn Харрисоны хэлснээр удахгүй намын дараагийн алхмууд болон нэр дэвшүүлэх үйл явцын талаар мэдээлэл хийнэ гэв.
Байден нэрээ татсаны дараа ням гарагт Ардчилсан намын 50 муж улсын дарга нар хуралдсан бөгөөд бүгд дэд ерөнхийлөгч Камала Харрисыг намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Наймдугаар сарын 19-22-ны хооронд Чикагод болох Ардчилсан намын их хурлаар нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах болно.
Эх сурвалж: BBC

#АНУ, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #жо байден, #Камала Харрис,