АНУ-ын эрх баригчид хиймэл оюун ухаанд тулгуурласан Оросын суртал ухуулга түгээх, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой хуурамч мэдээлэл тараах ажиллагааг таслан зогсоож, 1,000 орчим нийгмийн сүлжээний хаягийг устгажээ.
“X” платформ дээрх эдгээр бүртгэлийн ард бодит хүмүүс бус автомат ботууд буюу хүний оролцоогүйгээр автоматаар даалгавар гүйцэтгэхэд зориулагдсан компьютерын программ ажилладаг бөгөөд Оросыг дэмжсэн агуулгыг түгээдэг байжээ.
Мягмар гарагт олон нийтэд ил болсон шүүхийн баримт бичигт өгүүлснээр АНУ-ын Хууль зүйн яам энэхүү ажиллагааг Кремлийн мэдэлд байдаг “RT” буюу хуучнаар “Russia Today” телевизийн орлогч редактор зохион байгуулсан гэж үзэж байгаа аж.
Хууль зүйн яам бот бүртгэлтэй холбоотой цахим шуудан илгээхэд ашигладаг хоёр вэбсайтыг хааж, мөрдөн байцаагчид бот гэж үзсэн 968 бүртгэлтэй холбоотой мэдээллийг шилжүүлэн өгөхийг “X”-ээс шаарджээ.
Шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар эдгээр бүртгэлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар үүсгэснээс гадна хиймэл оюун ухааны тусламжтайгаар Оросыг дэмжигч, ялангуяа Украины дайны талаар мэдээлэл тараадаг байжээ.
Холбооны мөрдөх товчооны тэргүүн Кристофер Врейн хэлснээр энэ нь Оросоос санхүүжүүлдэг хиймэл оюун ухаанаар сайжруулсан нийгмийн сүлжээний “бот ферм”-ийг илрүүлж, таслан зогсоосон анхны ажиллагаа аж.
Врей уг бот фермийг “Украин дахь АНУ-ын холбоотнуудыг сулруулж, Оросын засгийн газарт ашигтайгаар геополитикийн ярианд нөлөөлөх” зорилготой гэж дүгнэжээ.
Харин Хууль зүйн яам үүнийг “хуурамч мэдээлэл тараах замаар АНУ-д эмх замбараагүй байдал дэгдээх” гэсэн оролдлого гэж тодорхойлсон байна.
Бот фермийг “RT”-ийн ерөнхий редакторын орлогч санаачилж, тус телевизийн өөр нэг ажилтан сүлжээг хөгжүүлж, дараа нь уг хүчин чармайлтад Оросын тагнуулын ажилтан нэгдсэн гэж шүүхийн баримт бичигт өгүүлжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг Хууль зүйн яам мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#RT, #АНУ, #Оросын бот ферм,