Сьерра Леон улсын Ерөнхийлөгч Жулиус Маада Био нийслэл Фритаун хотод болсон ёслолын үеэр бага насны хүүхдийн гэрлэлтийг хориглосон шинэ хуульд гарын үсэг зурлаа. 

Арга хэмжээг тэргүүн хатагтай Фатима Био зохион байгуулсан бөгөөд Кабо Верде, Намиби улсын тэргүүн хатагтай нар оролцсон байна. 

Хуулийн дагуу 18-аас доош насны охидтой гэрлэсэн, ийм гэрлэлтэд оролцсон хүмүүст дор хаяж 15 жил шоронд хоригдох ял эсвэл 4,000 долларын торгууль ногдуулах гэнэ. Эсвэл хорих ял, торгууль хоёроор зэрэг шийтгүүлэхээр болжээ.

Сьерра Леон бол эцгийн эрхт нийгэм бөгөөд эцэг нь охидоо хүчээр гэрлүүлэх явдал элбэг тохиолддог.

Хэдийгээр бага насны хүүхдийн гэрлэлтийг хориглосон хууль батлагдсан нь сайшаалтай боловч хөдөө орон нутагт амьдардаг хүмүүст уламжлалаасаа татгалзах нь хэцүү байх тул хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй болгохын тулд энэ талаар мэдээллийг сайтар түгээх шаардлагатай гэж ажиглагчид үзэж байна.

Эрүүл мэндийн яамны тооцоолсноор тус улсад охидын гуравны нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн байдаг нь дэлхийд дээгүүрт ордог эхийн эндэгдлийн гол шалтгаан болдог байна.

Шинэ хуульд зааснаар сүйт залуу, сүйт бүсгүйн эцэг эх, асран хамгаалагчид, тэр ч байтугай хуриманд оролцсон хүмүүс шийтгэгдэх боломжтой болжээ.

Зургаан жилийн өмнө нөхрөө ерөнхийлөгч болсноос хойш бэлгийн хүчирхийллийн эсрэг кампанит ажлын тэргүүн эгнээнд явж ирсэн тэргүүн хатагтай Био хуулийн төсөлд гарын үсэг зурах арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулсан байна.

Ерөнхийлөгч Био эхнэрийнхээ талаар дурдаад “Бид хамтдаа эмэгтэйчүүд өөрсдийн чадавхыг бүрэн дүүрэн ашиглах тэгш боломжтой хүчирхэг Сьерра Леон улсыг бий болгохыг хүсдэг. Сьерра Леоны ирээдүй бол эмэгтэйчүүд гэдэгт би үргэлж итгэдэг гэж ёслолын үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: BBC