Ерөнхий сайдыг томилохтой холбогдуулан 21 гишүүн үг хэлэхээр нэрээ өгөв. Гишүүдийн хэлсэн үгээс тоймловол: 

Гэрэл зургийг MPA.mn

Л.Мөнхбаясгалан: Говийн усны асуудалд анхаарлаа хандуулж ажиллаарай. Хамтарсан засгийн газар байгуулаад хамт идэж уух гэж байгаа бол би дуугүй байхгүй. Харин авлигатай тэмцэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна.

Н.Алтанхуяг: Сонгуулийн талаар нэг үг хэлэхгүй бол болохгүй нь, саяын сонгууль хэт мөнгөний сонгууль болсон шүү. Ерөнхий сайдаас нэг юм хүсэхэд Чуулган дээр орж ирээд тайлангаа тавьж байгаач ээ. Өнгөрсөн хэдэн жил та сайд байхдаа үзэгдсэнгүй. Цаашдаа хоёр долоо хоногтоо нэг удаа мэдээлэл өгөөд яваарай. 

М.Нарантуяа-Нара: Бүх гишүүддээ ажлын амжилт хүсье. Ерөнхий сайд улиран сонгогдвол мөрийн хөтөлбөр солигдох уу, түрүүн асууж амжсангүй. Одоо наадам найр гээд явж байтал, намар болно. Иргэдийн нэг бодит аюул болоод байгаа зүйл нь сайжруулсан шахмал түлш, үүнийгээ дахин хэрэглэсээр байх уу. Ерөнхий сайд энэ тал дээр онцгой анхаарч өгөөрэй дахин хэдэн хүний амийг авч одох бол гэдэг айдас байна

Ц.Баатархүү: Зөвхөн ирээдүй яриад явж болохгүй, өнгөрснөө дүгнэхгүйгээр хаана ямар алдаа гарсныг мэдэж чадахгүй. Мөн хотын газрын асуудал байна. Иргэдийн хувийн өмчийг дээрэмдэх биш, хувийн өмчийг хүндэлдэг байгаасай. Өнгөрсөн парламент нэг юмыг эхлүүлсэн ч дутуу хийсэн. Энэ бол банк санхүүгийн шинэчлэл, энэ дээр анхаарч ажиллаарай. 

#онцолсон, #гишүүдийн хэлсэн үг,