"Ач" АУИС-ийн дэргэдэх "АЧ ИНТЕРНЭШНЛ" эмнэлэг нь 2022 оны гуравдугаар сард байгуулагдсан юм. Нотолгоонд суурилсан, онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэгч тус эмнэлэг нь Монголдлоо анхны хувийн их сургуулийн тогтолцоот нэгдсэн эмнэлэг бөгөөд БНСУ-ын SCL грүптэй 2023 оноос хамтран ажиллаж байна.

Эдүгээ Монгол-Солонгосын хамтарсан эмнэлэг болон өргөжиж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн менежментийг БНСУ-ын 40 жилийн түүхтэй эрүүл мэндийн групп хийх болсон нь эмнэлгийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, манай улсын иргэд БНСУ руу эмчлүүлэхээр олноороо зорьдог байдлыг зогсоохыг зорьж байна.

“Ач Интернэшнл Монгол-Солонгос” эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын өндөр дээд албан тушаалтан, SCL грүүпийн удирдлага, Ёонсей их сургуулийн 39 профессор ирж оролцлоо.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.
 
#онцолсон, ##live,