Ээлжит бус сонгуульд хэт барууны үзэлтнүүд ялж магадгүй байгаа энэ үед эрх баригчид сонгуулийн эцсийн дүн гарсны дараа эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж ням гарагийн орой Франц даяар 30,000 орчим цагдаа дайчлахаар болжээ.
Дотоод хэргийн сайд Жеральд Дарманиний хэлснээр 5,000 цагдаа Парис болон түүний эргэн тойронд “баруун болон зүүний радикал үзэлтнүүд нөхцөл байдлыг ашиглан эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэхийн тулд” үүрэг гүйцэтгэх гэнэ.
Лхагва гарагийн орой Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Приска Тевенот Меудон хотод халдлагад өртсөн бөгөөд уг хэрэгт холбогдуулан 18 нас хүрээгүй хүүхдийг оролцуулаад дөрвөн хүнийг баривчилсан байна.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Тевенот өнгөт арьст хүний хувьд улс төрийн тавцанд хүнд хэцүү сорилттой тулгардаг талаар Францын “TF1” телевизтэй хуваалцжээ.
“Би үүнийг зөвхөн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хувьд биш, харин цагаачдын охин, холимог үндэстэй хүүхдүүдийн ээжийн хувьд хэлж байна. Тэд үүнийг хийхдээ нуугдахаа больсон, харин нүүрээ ил гаргаж, бардам хийдэг болсон” гэж тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дайралтуудын талаар дурдсан байна.
Марин Ле Пенийн Үндэсний ралли намаас (RN) нэр дэвшигч Мари Даучи мөн лхагва гарагт халдлагад өртжээ.
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Николас Конкуэр мягмар гарагт Шербург хотод сонгуулийн сурталчилгааны хуудас тараах үеэрээ халдлагад өртсөнөө олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн байна.
Нэр дэвшигчдийг онилсон цуврал халдлагуудын дараа Ерөнхий сайд Габриэль Аттал пүрэв гаригт “Хүчирхийлэл, үзэн ядалтыг үгүйсгэцгээе. Манай ардчилсан улсад хүчирхийлэл, айлган сүрдүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй” гэж “X”-ээр уриалжээ.
Ням гарагт болох шийдвэрлэх хоёр дахь шатны санал хураалтаар хэт барууны үзэлтэй, цагаачлалыг эсэргүүцдэг “RN” дараагийн засгийн газрыг байгуулахад үнэмлэхүй олонх болох төлөвтэй байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макроны төвийн үзэлтэй нам болон зүүний үзэлтэй эвсэл хоёулаа хэт барууны намын суудлыг хязгаарлахын тулд хүчээ нэгтгээд байгаа. Хэт барууны “RN” болон түүний холбоотнууд 577 суудалтай үндэсний ассамблейд хэдэн суудал авахыг таамаглахад хэцүү ч 220 орчим суудал авах боломжтой гэсэн санал асуулгын дүн гарчээ.
Эх сурвалж: Reuters