Их Британийн Хөдөлмөрийн нам арав гаруй жил сөрөг хүчин байсны эцэст сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Кейр Стармер албан ёсоор Их Британийн Ерөнхий сайд боллоо.
14 жил төр барьсан Консерватив намын Ерөнхий сайд Риши Сунак сонгуулийн урьдчилсан дүн гармагц өглөө ялагдлаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өдөр нь хаанд огцрох өргөдлөө өгчээ.
Зургаан долоо хоногийн өмнө ээлжит бус сонгууль зарлаж байсан Даунинг Стритийн гадаа салах ёс гүйцэтгэхдээ Сунак Стармерт сайн сайхныг хүсэн ерөөж, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрсөн байна.
“Би сонгогчдын уур хилэн, урам хугарахыг сонссон бөгөөд энэ алдаа бол миний хариуцлага. Эцэлт цуцалтгүй ажилласан Консерватив намын бүх нэр дэвшигчид, ухуулагчдын хүчин чармайлт үнэгүйдсэнд харамсаж байна” гэж мэдэгджээ.
Сонгуулийн нийт дүнгээр 650 суудалтай танхимд зүүн төвийн үзэлтэй Хөдөлмөрийн нам 410 суудал авсан бол баруун төвийн үзэлтэй Консерватив нам түүхэндээ хамгийн муу үзүүлэлт үзүүлж 118 суудал авсан байна.
Хэдийгээр Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч Их Британийн сонгуулийн тогтолцоо, сонгуулийн ирц бага байсан зэргээс хамаарч 2017, 2019 онуудад авсан саналаасаа цөөн саналаар ялалт байгуулсан нь сүүлийн 84 жилийн хамгийн муу үр дүн аж.
Стармерын хувьд эдийн засгийн хямрал, өсөн нэмэгдэж буй ядуурал зэрэг олон хүнд сорилтуудтай тулгарах болно.
Их Британийн татварын дарамт Дэлхийн II дайны дараагаас хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч, цэвэр өр нь жилийн эдийн засгийн өгөөжтэй бараг тэнцэж, амжиргааны түвшин буурч, Үндэсний эрүүл мэндийн алба зэрэг төрийн үйлчилгээний хүртээмж муудаад байгаа.
Букингемийн ордонд III Чарльз хаанаас засгийн газар байгуулах зөвшөөрлөө хүлээн авсныхаа дараа Стармер Даунинг Стритийн гадаа хийсэн мэдэгдэлдээ “Манай улс өөрчлөлтийн төлөө шийдэмгий санал өглөө” хэмээгээд өөрчлөлт хийхээ амлажээ.
Гэсэн ч энэ нь “унтраалга дарахтай адил биш” бөгөөд “хугацаа шаардагдана” гэдгийг тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: AP

#Их Британи, #Кейр Стармер, #Хөдөлмөрийн нам,