Долоо хоногийн өмнө Кенийн нийслэлд татварын нэмэгдлийг эсэргүүцэн эхэлсэн хөдөлгөөн ерөнхийлөгчийн эсрэг өргөн хүрээний эсэргүүцэл болон хувирч, мягмар гарагт Найроби хотын төв болон Кени даяар цагдаа нар жагсагчидтай мөргөлджээ.

Өнгөрсөн долоо хоногт 20 орчим жагсагч амиа алдсаны дараа Ерөнхийлөгч Уильям Руто татвар нэмэх төлөвлөгөөнөөсөө буцсан ч залуучуудын хөдөлгөөн намжих төлөвгүй байна.

Мягмар гарагийн жагсаал тайван эхэлсэн ч өдрийн төгсгөлд уур амьсгал ширүүн болжээ. Найроби хотын төвийн бизнесийн дүүрэгт дуулга өмсөж, бамбай, модон саваагаар зэвсэглэсэн цагдаа нар жагсагчид руу дайрч, цугласан хүмүүсийн дунд нулимс асгаруулагч хий цацаж, чулуу шиджээ. Олон жагсагч бэртэж гэмтсэнээс гадна олон хүн баривчлагдсан байна.

Кени улсын хоёр дахь том хот болох Момбаса хотод мөн жагсаал болсон бөгөөд хоёр хүн буудуулж шархадсан талаар дотоодын хэвлэл мэдээлжээ.

Хоёр жилийн өмнө ерөнхийлөгчийн суудалд сууснаасаа хойш хамгийн хүнд хямралтай нүүр тулж буй Руто олон улсын валютын сан гэх мэт зээлдүүлэгчдийн алдагдлыг бууруулах шаардлага болон амьжиргааны өртөг өссөнөөс болж хүнд дарамтад орсон ард түмнийхээ хооронд гацаанд ороод байна. 

Эцэст нь Руто буулт хийж, татвар нэмэх төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүрсэн. Гэсэн хэдий ч эсэргүүцлийн хөдөлгөөний залуус яриа хэлэлцээр хийх хүсэлтээс нь татгалзсаар байна.

Өчигдөр мөн Кисуму, Накуру, Кажиадо, Мигори, Млолонго, Ронго хотод эсэргүүцлийн жагсаал болжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн мягмар гарагийн эмх замбараагүй байдлыг засгийн газрын явуулга хэмээн үзэж байгаа аж. 

Гэртээ харьцгаая. Засгийн газар урьдын адил танхай этгээдүүдийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, галдан шатаалгахаар илгээсэн байна гэж идэвхтнүүдийн нэг Бонифас Мванги X дээр бичжээ.

Кенийн Хүний эрхийн Үндэсний Комисс (KNHCR)-ын мэдээлснээр зургадугаар сарын 18-аас хойш жагсаалын үеэр 39 хүн амиа алдаад байна. 

Эх сурвалж: Reuters