АНУ-ын реппер, продюсер Канье Уэст Москвад тоглолт хийнэ гэсэн цуурхал өнгөрсөн сард гарсны дараа тэрээр загвар зохион бүтээгч Гоша Рубчинскийн төрсөн өдөрт оролцохоор Оросын нийслэлд иржээ.
Тэрээр 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу довтолж эхэлснээс хойш Москвад зочилсон Америкийн анхны томоохон од болсон байна.
Украин руу түрэмгийлснийх нь дараа АНУ болон Европын орнууд Москвагийн эсрэг томоохон хориг арга хэмжээ авч, тус улсад зорчихыг хязгаарласан тул барууны уран бүтээлчид Орост тоглолтоо хийхээ больсон юм.
АНУ-д улс төрийн мэдэгдлээрээ маргаан дэгдээж, саяхан Адольф Гитлерийг магтсаныхаа төлөө шүүмжлүүлсэн Канье Уэст нь өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Владимир Путинийг биширдэг болохоо илэрхийлж байсан удаатай.
“Канье Уэст аль хэдийн Москвад ирсэн! Энэ бол гайхалтай мэдээ, тэр нийслэлийн төвд байрлаж байгаа” гэж Оросын телевизийн хөтлөгч Яна Рудковская хэлснийг төрийн мэдлийн “ТАСС” агентлаг олон нийтийн сүлжээнд иш татан мэдээлсэн байна.
Гэвч түүний тоглолт хийнэ гэж цуурхаж байсан “Лужники” цэнгэлдэх хүрээлэн репперийн тоглолтын талаар мэдээллийг хараахан батлаагүй байгаа аж.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Канье Уэст,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559