Сарны судлагдаагүй хэсгийг зорьсон Хятадын сансрын хөлөг эх дэлхийдээ буцаж ирлээ. “Чанъэ-6” хөлөг хоёр сар орчим үргэлжилсэн эрсдэл дагуулсан даалгаврын эцэст мягмар гарагт Өвөр Монголын цөлд газарджээ.

Хөлөг нь сарны дэлхийгээс алслагдсан хэсгээс хөрс, чулуулгийн дээж авчирсан бөгөөд эрдэмтэд эндээс гарагийн үүслийн талаар чухал асуултуудад хариулт хайх юм.

Хятад улс 2019 онд сарны энэ талд хөлгөө амжилттай буулгаж байсан ба одоогоор өөр ямар ч улс үүнийг хийж чадаагүй байгаа.

Дэлхийгээс алслагдсан талд хүрсэн тохиолдолд хөлөгтэй холбогдоход хэцүү, мөн том тогоо ихтэй, хавтгай гадаргуу багатай тул газардах нь техникийн хувьд маш өндөр эрсдэлтэй. Гэсэн ч эрдэмтэд харьцангуй бага судлагдсан энэ хэсэгт мөсний ул мөр байж болзошгүй хэмээн ихэд сонирхдог.

“Чанъэ-6” нь Хятадын хувьд бахархал болж байгаа бөгөөд капсул Өвөр Монголын элсэн цөлд газардсаны дараахан албаны хүмүүс төрийн далбааг ёслол төгөлдөр мандуулсан байна.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Чанъэ-6” командын төвд байгаа хүмүүст утсаар баяр хүргэжээ.

“Чанъэ-6” тавдугаар сарын эхээр хөөрч, хэдэн долоо хоногийн дараа сарны өмнөд туйлын ойролцоох тогоонд амжилттай газардсан юм. Түүний даалгавар нийт 53 хоног үргэлжилсэн.

“CCTV”-ийн мэдээлснээр хөлгийг Бээжин рүү илгээх ба тэнд дээжийг гаргаж авах гэнэ.

Энэ нь Хятадын сар руу хийсэн зургаа дахь, алслагдсан талыг зорьсон хоёр дахь даалгавар байсан бөгөөд хөлөг сарны гадаргууг өрөм, робот гарын тусламжтайгаар ухаж, газрын гадаргуугийн зургийг авч, Хятадын далбааг намируулаад буцсан байна.

Эх сурвалж: BBC

#ХЯтад, #Чанъэ-6, #сарны алслагдсан тал,