Хуримын үдэшлэгийн 17 зочин аянганд цохиулсны улмаас амиа алджээ

Бангладешт хуриманд оролцож байсан 17 зочин аянганд цохиулсны улмаас нас барж, 14 хүн шархаджээ.
Үдэшлэг голын эрэгт завин дээр болж байсан бөгөөд сүйт бүсгүйн гэр рүү чиглэн явж байх үед аянга цахилгаантай бороо орсон байна. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр усан онгоцон дээр хэд хэдэн удаа аянга буужээ.
Жил бүр Өмнөд Азид хэдэн зуун хүн аянганд цохиулсны улмаас амиа алддаг. 2016 онд Бангладешд зөвхөн тавдугаар сард 200 гаруй хүн амиа алдсан бөгөөд үүний 82 нь зөвхөн нэг өдөрт амиа алдсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ой мод сүйтгэснээс болж аянганд цохиулж амь насаа алдах аюул нэмэгдэхэд нөлөөлжээ.
Эх сурвалж: BBC

Хариулах