Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар лхагва гарагт олон цаг хэлэлцсэний эцэст иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээнд аль нэг улс нь түрэмгийлэлд өртсөн тохиолдолд харилцан бие биедээ туслах тухай заалтыг багтаасан байна.

Хойд Солонгосыг сансрын технологийн хариуд Орост зэвсэг нийлүүлсэн гэж барууны орнууд аль хэдийн буруутгаж байсан бол лхагва гарагт “NBC News” АНУ-ын тагнуулын албаныхнаас иш татан Путин Украинд ашиглагдах зэвсгийн хариуд Хойд Солонгост цөмийн шумбагч онгоц болон баллистик пуужингийн технологи нийлүүлэхээр болсон талаар мэдээлжээ.

АНУ-ын зэвсгийн хяналтын дээд албан тушаалтан, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Бонни Женкинсийн хэлснээр мөн Хойд Солонгос Оросоос сөнөөгч онгоц, газар-агаар ангиллын пуужин, хуягт машин, баллистик пуужин үйлдвэрлэх тоног төхөөрөмж, материал болон бусад дэвшилтэт технологиудыг авах сонирхолтой байгаа гэж Цагаан ордон үзэж байгаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөрт шууд тусламж үзүүлэх нь Украин дахь байлдааны талбарын хэрэгцээ шаардлагаас үүдэн Орос улс хүйтэн дайнаас хойших бодлогодоо ихээхэн өөрчлөлт оруулсныг илтгэж байна.

Өмнө нь Орос АНУ-тай зэрэгцэн цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг улайран эсэргүүцэж байсан бол одоо дайнд шаардлагатай материаллаг тусламжийн хариуд Хойд Солонгосын дэглэмийг хүлээн зөвшөөрч, хамгаалах бодлогод шилжиж байна.

Орос, Хойд Солонгосын аль нь ч аюулгүй байдлын гэрээний эх бичвэрийг нийтлээгүй бөгөөд гэрээнд заасан харилцан дэмжлэг ямар хэлбэрээр байж болох нь тодорхойгүй байна.

Ким гарын үсэг зурах ёслолын дараа хэлэлцээрийг хоёр улсын хооронд байгуулсан “хамгийн хүчтэй гэрээ” гэж нэрлээд, тэдний харилцааг “эвслийн дээд түвшинд” хүргэсэн хэмээн онцолжээ. Мөн энэхүү гэрээ нь улс төр, эдийн засаг, цэрэг армийн нягт хамтын ажиллагааг дэмжиж, “олон туйлт шинэ ертөнцийг бий болгоход түлхэц өгсөн” гэж хэлэлцээрийг сайшаав.

Эх сурвалж: The Guardian

#Владимир Путин, #Ким Жон Ун, #ОРос, #Хойд солонгос,