Өнөөдөр Тайландын сенатын гишүүд гэрлэлтийн тэгш байдлын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлгээр баталж, ижил хүйстэн хосуудыг хүлээн зөвшөөрсөн Зүүн Өмнөд Азийн анхны улс болох замыг заслаа.

Идэвхтнүүд болон улстөрчид хорь гаруй жилийн хугацаанд хэд хэдэн удаа хуулийн төсөл боловсруулж байсан ч өмнөх хувилбарууд парламентын хэлэлцүүлгээр орж байгаагүй аж. 

Харин энэ удаад уг хуулийн төслийг дээд танхимын бараг бүх хууль тогтоогч дэмжсэн байна. Одоо хаан Маха Важиралонгкорн хуулийг батлах ёстой бөгөөд хааны сонинд нийтлэгдсэнээс хойш 120 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

ЛГБТ-г дэмжигчид энэхүү алхмыг “түүхэн алхам” хэмээн сайшаан хүлээн авчээ. Учир нь Тайланд нь гэрлэлтийн тэгш байдлын тухай хууль тогтоомжийг баталсан Зүүн Өмнөд Азийн анхны улс бөгөөд Балба, Тайваний дараа Ази дахь гурав дахь улс болох юм.

Иргэний нийгмийн комисс мөн мэдэгдэлдээ “Энэ нь хүний ​​эрх, жендэрийн тэгш байдлыг дэмжих тал дээр Тайланд улс бүс нутагтаа манлайлж байгааг илтгэж байна” гэж өгүүлсэн байна.

Парламентын ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Плаифа Киока Шодладд “Бид түүх бүтээж байгаагаараа маш их бахархаж байна. Өнөөдөр хайр ялгаварлан гадуурхалтыг ялан дийллээ ... 20 гаруй жил тэмцсэний эцэст бид өнөөдөр энэ улс гэрлэлтийн тэгш эрхтэй гэж хэлж чадахаар боллоо гэж мэдэгдсэн байна. 

Түүнчлэн хууль тогтоогчид болон идэвхтнүүд Тайландын парламентын танхимд солонгон өнгийн далбаа мандуулж ЛГБТ нийгэмлэгтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Reuters

#тайланд, #гэрлэлтийн тэгш байдал, #ЛГБТКИ,

SHWEIN 202.126.88.188
2024-06-25
Заяагдмал хүйсээ хог болгож салгалж явснаас сүйрч мөхсөн нь дээрдээ. ЛГБТ оршин тогтнох эрхгүй. Залуу үеийг уруу татаж амьдралыг нь сүйрүүлдэг учраас та нарыг хараал идэг. Төрхөөсөө хос эрхтэнтэй төрсөн бол харин өөр асуудал. Олдмол бол эрс хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
Хариулах