Хэрэв Украин НАТО-д элсэх амбицаасаа татгалзаж, Москвагийн өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутгаас цэргээ татвал Орос галаа зогсоож, энхийн хэлэлцээрийг эхлүүлэхэд бэлэн байгааг Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт мэдэгдэв.

Зургадугаар сарын 15-нд Швейцарт эхлэх энхийн бага хурлын өмнөх өдөр Путин Украины шаардсан нөхцөлтэй зөрчилдсөн хэд хэдэн нөхцөлийг тавьжээ. 

Путин Нөхцөл бол маш энгийн гэж хэлээд, Украины зүүн болон өмнөд хэсэгт орших Донецк, Луганск, Херсон, Запорожжиа мужийн нутаг дэвсгэрээс Украин цэргээ бүрэн гаргах ёстой гэсэн нөхцөлүүдийг жагсаав.

Киев ийм шийдвэр гаргахад бэлэн гэдгээ зарлаж, эдгээр бүс нутгуудаас цэргээ гаргаж эхэлмэгц, мөн НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө татгалзаж байгаагаа албан ёсоор зарлавал манай талаас тэр даруй, шууд утгаараа яг тэр мөчид галаа зогсоож, хэлэлцээрийг эхлүүлэх тушаал гарна.”

Цааш нь Бид үүнийг тэр даруй хийх болно гэдгийг дахин хэлье. Мэдээжийн хэрэг, бид Украины анги, нэгтгэлүүдийг саадгүй, аюулгүй гаргах болно гэж хэлжээ.

Орос Украины газар нутгийн тавны нэг орчимд хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд Украины зүгээс Оросын цэргийг бүрэн гаргаж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээсэн цагт энхийн гэрээ байгуулна гэсэн байр суурийг баримталж байна.

Энэ амралтын өдрүүдэд Швейцарт болох дээд хэмжээний уулзалтад 90 гаруй үндэстэн, байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд газар нутгийн маргаанаас бусад Украины хүнсний аюулгүй байдал, цөмийн аюулгүй байдал зэрэг асуудалд анхаарлаа хандуулах төлөвтэй байна.

Харин Кремль Оросын оролцоогүй аливаа энх тайвны уулзалтыг ямар ч үр дүнд хүрэхгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Владимир Путин, #ОРос, #Украины дайн, #гал зогсоох нөхцөл,