Европын Холбооны орнууд Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг 14 дэх удаагаа хориг арга хэмжээ авахаар тохиролцсон бөгөөд анх удаа байгалийн хийг онилж байгааг дипломатууд пүрэв гарагт мэдэгджээ.
ЕХ 2022 онд Оросын далайгаар тээвэрлэдэг газрын тосны импортыг хориглосон шиг шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-г шууд хориглоогүй байна. Гэхдээ ЕХ-нд орж ирсэн “LNG”-г дахин экспортлохыг хоригложээ. Учир нь блокийн зарим орнууд Украинаар дамжин өнгөрдөг хоолойгоор Оросоос хий импортолсоор байгаа юм.
Гэвч ЕХ-ны боомтоор дамжин Ази руу нийлүүлэгддэг хий нь Оросын нийт “LNG” экспортын дөнгөж 10 орчим хувийг эзэлдэг тул энэ арга хэмжээ Орост төдийлөн нөлөөлөхгүй гэж хийн зах зээлийн шинжээчдийн үзэж байна.
Уг багцад мөн Оросын “LNG”-ийн гурван төслийг хамруулсан бөгөөд Швед, Финландад Оростой байгуулсан “LNG”-ийн гэрээг цуцлахыг зөвшөөрсөн заалтыг багтаасан болохыг дипломатууд мэдэгдэв.
Долдугаар сарын 1-н хүртэл ЕХ-г даргалж буй Бельги уг багцыг “одоо байгаа хориг арга хэмжээний цоорхойг хаах замаар хориг арга хэмжээний үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлэх болно” хэмээн онцолсон байна.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Энэхүү хүнд цохилт өгөх багц нь Оросыг чухал технологид нэвтрэх боломжийг бүрмөсөн хязгаарлах болно. Энэ нь Оросын эрчим хүчний экспортоос олж буй орлогыг бууруулна. Мөн Путиний ашиг сонирхолд үйлчилж буй гадаад дахь флот болон банкны сүлжээтэй тэмцэнэ” гэж “X”-ээр мэдэгдэв.
ЕХ шинэ арга хэмжээний талаар сар гаруй хугацаанд хэлэлцсэн бөгөөд эцэст нь Германы хүсэлтээр гуравдагч орнууд дахь ЕХ-ны компаниудын салбар компаниудыг бараа бүтээгдэхүүнээ Орос руу дахин экспортлохыг гэрээгээр хориглох саналыг хассан байна.
Гэхдээ уг багцад Их долоогийн бүлгийн түүхий нефтийн үнэд тавьсан дээд хязгаараас давсан Оросын нефтийг зөөж байгаа сүүдрийн флотын эсрэг авах арга хэмжээг чангатгах заалт багтсан байна. ЕХ-ны орнууд хориг арга хэмжээний жагсаалтдаа нефть тээвэрлэгчид болон Хойд Солонгосоос цэргийн техник тээвэрлэж буй Оросын эзэмшлийн хоёр хөлөг онгоцыг нэмжээ.
Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтад нийт 47 шинэ байгууллага, 69 иргэн нэмэгдэж, нийт 2,200-д хүрсэн байна. ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар даваа гарагт уулзахдаа багцыг албан ёсоор батлах гэнэ.
Эх сурвалж: Reuters

#ЕХ, #Оросын эсрэг хориг арга хэмжээ, #шингэрүүлсэн байгалийн хий,