Лос-Анжелес хотод ажиллаж амьдардаг Орос-Америкийн иргэншилтэй балетчин бүсгүйг Украиныг дэмжигч буяны байгууллагад 50 доллар хандивласных нь төлөө эх орноосоо урвасан хэргээр шүүж байна.

32 настай Ксения Карелина өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр гэр бүлтэйгээ уулзахаар Орост ирсэн үедээ Екатеринбург хотод саатуулагджээ.

Прокурорууд түүнийг “Украины зэвсэгт хүчинд тактикийн эм, техник, зэвсэг, сум худалдан авахад зориулж санхүүжилт босгодог Украины байгууллагад мөнгө шилжүүлсэн” гэж буруутгаж байгаа аж.

Найз залуугийнх нь хэлснээр Карелина Украины байгууллагад нэг удаа 50 орчим доллар хандивласан байна.

Хэрэв шүүх түүнийг гэм буруутайд тооцвол 20 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлнэ.

Шүүх хурал Екатеринбург хотод хаалттай болж байгаа. Тус хотын шүүх мөн ирэх лхагва гарагт 2023 оны гуравдугаар сард тагнуулын хэргээр баривчлагдсан “Wall Street” сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершковичийн хэргийг хэлэлцэж эхэлнэ.

Дараагийн шүүх хурлын тов наймдугаар сарын 7-нд зарлагдсан бөгөөд Карелинагийн найз залуу түүнийг суллуулахын тулд олон нийтээс дэмжлэг хүссэн байна.

Вашингтоны зүгээс ял эдэлж буй өөрийн орны иргэдээ суллахын тулд гадны иргэдийг барьцаалж байна гэж Москваг буруутгаад байгаа.

АНУ-аас санхүүжүүлдэг “Radio Liberty/Radio Free Europe” радиогийн АНУ-Оросын давхар иргэншилтэй сэтгүүлч мөн аравдугаар сараас хойш цэргийн мэдээлэл цуглуулсан, гадаадын агентаар бүртгүүлээгүй хэргээр хоригдож байгаа юм.

Пүрэв гарагт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер АНУ-ын иргэдийг ямар ч шалтгаанаар Орос руу зорчихгүй байхыг анхааруулаад, саатуулагдах “асар их эрсдэлтэй” болохыг дахин сануулжээ.

Эх сурвалж: The Guardian

#ОРос, #эх орноосоо урвасан хэрэг, #Ксения Карелина,