Тав дахь буюу сүүлийн оролдлогоороо Батлан ​​хамгаалахын сайд асан Шигеру Ишиба эрх баригч Либерал ардчилсан нам (LDP)-г удирдахаар сонгогдож, Японы дараагийн Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо.

Нэгдүгээр шатны санал хураалтаар есөн нэр дэвшигчийн хэн нь ч хангалттай дэмжлэг авч чадаагүй тул хоёрдугаар шатанд 67 настай Ишиба Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санае Такайчитай өрсөлдөж, ялсан байна.

Дайнаас хойш Япон улсыг бараг тасралтгүй удирдаж буй “LDP” парламентад олонх болсон тул удирдагч нь дараагийн Ерөнхий сайд болох нь бараг тодорхой.

Одоогийн Ерөнхий сайд Фумио Кишида “LDP”-ийн рейтингийг унахад хүргэсэн хэд хэдэн дуулиан шуугианы улмаас огцрох бодолтой байгаагаа наймдугаар сард зарласнаар намын даргын төлөөх уралдаан эхэлсэн юм.

“Бид ард түмэндээ итгэж, үнэнийг зоригтой, чин сэтгэлээсээ хэлж, Япон улсыг хүн бүр дахин инээмсэглэж амьдрах аюулгүй, хамгаалагдсан орон болгохын төлөө хамтран ажиллах ёстой” гэж Ишиба хурлын дараа хууль тогтоогчдод хандаж хэлжээ.

Тэрээр одоо ерөнхий сайдын хувиар өсөн нэмэгдэж буй амьжиргааны өртөг, инфляц, Хятад болон Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй заналхийлэл дунд улс орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй тогтворгүй орчныг зохицуулах үүрэг хүлээж байна.

Өмнө нь Ишиба Япон болон АНУ хоорондын харилцааг илүү тэнцвэртэй болгохыг олон удаа уриалж байсан тул хоёр орны дипломат харилцаанд хандах хандлага нь анхаарлын төвд байх болно.

Ишиба 1986 онд богино хугацаанд банкны салбарт ажилласныхаа дараа улс төрийн карьераа эхлүүлж байжээ. Түүний илэн далангүй, зоримог байдал намынхаа гишүүдтэй зөрчилдөж, улмаар нам дотроо дайсантай болоход хүргэсэн байна. 

Өмнө нь дөрвөн удаа намын даргын төлөө өрсөлдөж байсан ч үзэл бодлын зөрчил, намын гишүүдтэйгээ маргаантай байдаг нь түүнд саад болж байжээ. 

Ишиба энэ удаад намынхаа дэмжлэгийг авч чадаагүй ч олон нийт болон намын жирийн гишүүдийн хүчтэй дэмжлэгийг авч чадсанаар сүүлийнхээ оролдлогоор “LDP”-ийн удирдлага болсон байна.

Эх сурвалж: Reuters

#Япон улс, #Либерал ардчилсан нам, #намын дарга, #Шигеру Ишиба,