Либертари Ерөнхийлөгч Хавьер Милейгийн хатуу чанга хэмнэлтийн бодлогын үр дүнд Аргентин улсын ядуурлын түвшин оны эхний хагаст бараг 52 хувьд хүрч өссөн байна.

Энэ нь өнгөрсөн оны эцэст 41.7% байснаас огцом өссөн, ердөө долоон жилийн өмнөх 26%-иас хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд дараалсан эдийн засгийн хямрал аргентинчуудын амьдралд хэрхэн ноцтойгоор нөлөөлснийг илтгэх үзүүлэлт юм.

Мөн Милей төсвийн гүн алдагдлыг бууруулах зорилгоор зардлаа танасан нь нийгэмд гэнэтийн цочрол өгснийг харуулж байна. Гэхдээ тус улс гүн хямралд орж, инфляц гурван оронтой тоонд хэвээр байгаа ч нөхцөл байдал сайжирч байгааг илтгэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ.

Зардлаа танах нь олон жилийн турш алдагдалтай байсан улсын төсвийг эргэн сэргээхэд зайлшгүй шаардлагатай алхам гэж Милей үзэж байсан бөгөөд санхүүгийн зах зээл болон хөрөнгө оруулагчид энэ алхмыг нь сайшааж байв. Түүний хатуу бодлогын үр нөлөөгөөр тус улсын эдийн засаг богино хугацаанд тартагтаа тулсан ч үүнээс цааш эдийн засаг сэргэж, нөхцөл байдал тогтворжино гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Аргентины Католик Их Сургуулийн (UCA) ажиглалтын төвийн тооцоолсноор ядуурлын түвшин оны эхний гурван сард 55.5 хувь болж өссөн ч дараагийн гурван сард нь 49.4 хувь болж буурсан бөгөөд зургаан сарын дундаж нь 52% гарчээ.

“UCA”-ийн ажиглалтын төвийн захирал Агустин Салвиагийн хэлснээр Милейгийн бодлого энэ оны эхэн үед ихээхэн нөлөө үзүүлсэн ч сүүлийн үед сайжрах шинж тэмдэг ажиглагдаж байна гэв.

Аргентины засгийн газар зарим халамжийн хөтөлбөрүүдийг танаж, шөлний газруудад үзүүлэх дэмжлэгийг бууруулсан боловч гэр бүлүүдэд шууд дэмжлэг үзүүлдэг хүүхдийн тэтгэмж, хүнсний карт зэрэг хоёр гол халамжийн хөтөлбөрийг өргөжүүлсэн байна.

Милейгийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Ядуурлын ямар ч түвшин аймшигтай” гээд, эдийн засгийн хямралд өмнөх засгийн газруудын буруу менежментийг буруутгажээ.

“Бид энэ байдлыг өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийж байна.”

Эх сурвалж: Reuters

#Эдийн засгийн хямрал, #Аргентин Улс, #Хавьер Милей, #ядуурал,