Пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс Хойд Солонгост зэвсэг нийлүүлж магадгүй гэж хэлээд, үүнийг барууны орнууд Украиныг зэвсэглэж байгаатай адилтгажээ.

Цөмийн зэвсэгтэй Хойд Солонгост айлчилж, удирдагч Ким Жон Унтай харилцан батлан ​​хамгаалах гэрээ байгуулснаас хойш нэг өдрийн дараа Путин Вьетнамд айлчлах үеэрээ ингэж мэдэгдсэн байна.

Барууны орнууд НҮБ-ын хоригийг зөрчин цөмийн болон баллистик пуужингийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж буй Хойд Солонгосыг дэлхийн тавцнаас тусгаарладаг бөгөөд Москва, Пхеньяны харилцаа улам бүр өсөн нэмэгдэж байгаад санаа зовниж байна.

Энэ сарын эхээр Путин барууны орнууд Украинд өндөр нарийвчлалтай зэвсэг нийлүүлж, Оросын доторх байг онилох зөвшөөрөл өгч байгаа тул Орос барууны дайснуудад зэвсэг нийлүүлж магадгүй хэмээн сүрдүүлсэн.

Тэгвэл сүүлийн мэдэгдэлдээ Хойд Солонгос Оросын зэвсгийг хүлээн авагчдын нэг байж магадгүй гэж мэдэгджээ.

“Бид Пхеньяныг оролцуулаад дэлхийн бусад бүс нутагт зэвсэг нийлүүлэх эрхтэй. Хойд Солонгостой байгуулсан гэрээгээ харгалзан үзвэл би үүнийг үгүйсгэхгүй” гэж хэлсэн байна.

Лхагва гарагт Путин, Ким нар харийн түрэмгийллийн үед харилцан цэргийн тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

Москва Хойд Солонгосын хамтын ажиллагааг барууныхныг саатуулах хүчин зүйл гэж харж байгаа ч Украины дайнд Пхеньяны цэргүүдийг ашиглах шаардлагагүй гэж үзэж байгааг Путин хэлэв.

“Украины мөргөлдөөнд бие биеийхээ чадавхыг ямар нэгэн байдлаар ашиглах боломжийн тухайд бид хэнээс ч үүнийг гуйгаагүй, хэн ч бидэнд санал болгоогүй, шаардлага ч байхгүй.”

Түүнчлэн Путин Өмнөд Солонгосыг Украинд зэвсэг нийлүүлэхээр шийдвэл энэ нь “том алдаа” болно гээд, хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ.

Өмнөд Солонгосын мэдээллийн “Yonhap” агентлаг Путин, Ким хоёрын байгуулсан батлан ​​хамгаалах гэрээнээс үүдэн Сөүл Украинд зэвсэг нийлүүлэх боломжийг хянаж үзэхээр болсон тухай өчигдөр мэдээлсэн юм.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Хойд солонгос,