Кенийн шинэ үеийн залуу эсэргүүцэгчид татвар нэмэхийг эсэргүүцэж жагссанаар засгийн газрыг зарим маргаантай саналаа татахад хүргэжээ. Хоёр долоо хоногийн өмнө “TikTok” дээр бухимдлаа илэрхийлж эхэлсэн залуус улс төрийн намуудын зохион байгуулалтгүйгээр нэгдэн, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Аль хэдийн өндөр татвар төлж байгаа ч үр дүн харагдахгүй байгаа гэж үзэж буй олон мянган жагсагч мягмар гарагт Найроби хот дундуур дайран өнгөрч, бизнесийн дүүргийг зогсонги байдалд оруулжээ.

Улстөрчдийн удирдаж, ивээн тэтгэж байсан бусад жагсаалаас ялгаатай нь залуус олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар мэдээлэл хуваалцаж, эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд болсон ширүүн мөргөлдөөнийг шууд дамжуулж, жагсаалд нэгдэхийг уриалж байв.

Эсэргүүцэгчдийн дунд “Z” үеийнхэн буюу 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед төрсөн залуус олон байсан бөгөөд дургүйцлээ зөвхөн хэштаг, мийм (meme)-ээр дуусгахгүй гэдгээ амласан байна.

“Бид Z үеийнхэн, бид өөрсдийгөө дайчилж чадсан. Бид TikTok-ийг зөвхөн залуучуудыг жагсаалд оролцуулах төдийгүй тэдэнд яагаад жагсах ёстой гэдгийг нь ойлгуулах боломжтой платформ болгон ашиглаж байна” гэж жагсагч Заха Индимули хэвлэлд ярьжээ.

Тэдний олонх нь анх удаа жагсаалд оролцож байгаа бөгөөд өндөр татварыг эсэргүүцэхийн зэрэгцээ зарим нь Ерөнхийлөгч Уильям Рутог огцрохыг уриалж байжээ. Тэд парламентын гишүүдэд шахалт үзүүлэх зорилгоор “#OccupyParliament” болон “#RejectFinanceBill2024” гэсэн хаштагуудыг ашигласан байна.

Эсэргүүцэгчид парламентын ордныг чиглэн жагсаж байсан ч усан буу, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн цагдаа нартай тулгарчээ. Жагсаалд оролцсон 200 гаруй залуу баривчлагдсан ч зарим нь цагдаагийн газарт хүргэгдсэнийхээ дараа суллагдсан байна.

Зохион байгуулагчдын нэг Ханифа Фарсафи баривчлагдсанаа мэдэгдсэн ч жагсаалаа үргэлжлүүлэхийг “X”-ээр уриалжээ. 

Жагсаал эхэлснээс хойш хэдэн цагийн дараа эрх баригчид дарамт шахалтад бөхийж, талхны 16 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), ургамлын тос, авто тээврийн хэрэгслийн татвар зэрэг хуулийн төслийн хамгийн маргаантай заалтуудыг цуцална гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар татварын нэмэгдлээс 2.7 тэрбум ам.долларын орлого олно гэж таамаглаж байсан ба үүнийг улс орны гадаад эх үүсвэрээс хараат байдлыг бууруулах зорилготой гэж тайлбарлаж байсан.

Одоо парламентын гишүүд шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд ирэх мягмар гарагт санал хураалт явуулах төлөвтэй байна.

Харин жагсаалд оролцоогүй сөрөг хүчин болон “Z” үеийн жагсагчид хуулийн төслийг бүхэлд нь эргүүлэн татахыг шаардсаар байгаа аж. Жагсагчид хуулийн төслийг бүрмөсөн цуцлах хүртэл Найроби болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээ амласан байна.

Өмнөх засгийн газрын эсрэг жагсаалаас ялгаатай нь дээрэм, эд хөрөнгө сүйтгэх, чулуу шидэх зэрэг эмх замбараагүй зүйл болоогүй бөгөөд дээд үеийн улстөрчид, сэтгүүлчид зэрэг хүмүүс залуусаар бахархаж буйгаа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: BBC

#Кени, #Z үеийнхэн, #татварын эсрэг жагсаал,