Энэ жилийн хаж мөргөлийн үеэр амиа алдсан хүний тоо 1,000-ыг давсан бөгөөд амиа алдагсдын талаас илүү хувь нь бүртгэлгүй мөргөлчид байна.

Пүрэв гарагт Египетээс ирсэн 58 мөргөлч нэмж нас барснаар амь хохирсон египетчүүдийн тоо 658-д хүрчээ. Үүнээс 630 нь бүртгэгдээгүй мөргөлчид байжээ.

Исламын шашны таван үүргийн нэг болох мөргөлийн үеэр 10 орчим улсаас 1,081 хүн нас барсан гэж мэдээлсэн байна.

Исламын сарны тооллоор цагийг нь тодорхойлдог хаж мөргөл энэ жил мөн Саудын Арабын халалттай давхацсан нь мөргөлчдийн амиа алдах гол шалтгаан болж байна.

Үндэсний цаг уурын төвийн мэдээлснээр энэ долоо хоногт Мекка дахь Их сүмийн орчимд 51.8 хэмийн температур бүртгэгджээ.

Жил бүр олон арван мянган мөргөлч өндөр өртөгтэй албан ёсны зөвшөөрлийг авч чадахгүй тул хууль бусаар хаж мөргөлд оролцдог.

Саудын Арабын эрх баригчид энэ сард Меккагаас хэдэн зуун мянган бүртгэлгүй мөргөлчдийг хөөсөн ч өнгөрсөн баасан гарагт эхэлсэн гол зан үйлд олон зөвшөөрөлгүй мөргөлч оролцсон хэвээр байна. Албан ёсны зөвшөөрөлгүй мөргөлчдийг сэрүүцүүлэх зориулалттай агааржуулагчтай өрөөнд нэвтрэхийг хориглодог тул энэ бүлгийн хүмүүс халуунд илүү өртөж байгаа аж.

Энэ жил халууны улмаас амиа алдсан мөргөлчдийн дийлэнх хувийг Египетээс ирсэн бүртгэлгүй мөргөлчид бүрдүүлж байгаа бол Пакистан, Индонези, Малайз, Энэтхэг, Йордан, Иран, Сенегал, Тунис, Судан, Иракийн автономит Курдистан нас баралтын талаар мэдээлсэн байна.

Хаж мөргөлийн үеэр нас барсан хүмүүсийг оршуулах ажлыг Саудын Арабын эрх баригчид хариуцдаг бөгөөд мөргөлчдийн шарилыг цэвэрлэж, цагаан даавуунд ороож, оршуулах ажлыг эхлүүлсэн болохыг хоёр дипломат пүрэв гарагт мэдэгдэв.

Талийгаачийн ойр дотны хүмүүст аль болох мэдээлэл хүргэхээр ажиллаж байгаа ч оршуулахаас өмнө гэр бүлүүдэд нь урьдчилан мэдэгдэх боломж хомс болохыг хэлжээ.

Өнгөрсөн жил янз бүрийн улс орнууд хаж мөргөлийн үеэр 300 гаруй хүн нас барсан тухай мэдээлж байсан бөгөөд амиа алдагсдын ихэнх нь Индонезийн мөргөлчид байжээ.

Эх сурвалж: The Guardian

#саудын араб, #хэт халалт, #хаж мөргөл, #Мекка,