Хятадын хамгийн өндөр тасалдалгүй урсдаг хүрхрээ гэдгээрээ алдартай Юнтай уулын хүрхрээ үнэн хэрэгтээ хадны дээд хэсэгт суурилуулсан усны хоолойноос урсаж байсныг нэгэн аялагч ил болгожээ.

Даваа гарагт анх сошиалд нийтэлсэн Юнтай хүрхрээг хоолойноос урсдагийг харахын тулд тэр бүх саад бэрхшээлийг даван туулсан тухай гэсэн тайлбартай бичлэг тавигдсанаасаа хойш 70 мянга гаруй лайк цуглуулсан байна.

Үүний дараа Юнтайн хүрхрээ зүгээр л нэг хоолойноос урсдаг гэсэн сэдэв олон нийтийн сүлжээгээр тархжээ. 

Сэдэв нь Weibo дээр 14 сая гаруй, Douyin дээр бараг 10 сая үзэлт авсны дараа паркийн захиргааны зүгээс тайлбар хийсэн байна.

Хур тунадас багатай хуурай улиралд бүс нутгийг зорин ирж буй аялагчдын урмыг хугалахгүйн тулд бага зэрэг сайжруулалт хийсэн хэмээн Юнтайн аялал жуулчлалын хүрээлэнгийн ажилчид мэдэгджээ.

Хүрхрээтэй холбоотой асуудал сошиалд тархсаны улмаас орон нутгийн засгийн газар хүртэл цэцэрлэгт хүрээлэнд шалгалт хийсэн байна. Тэд операторуудыг энэ явдлаас сургамж авч, жуулчдад ийм арга хэмжээг урьдчилан мэдэгдэж байхыг шаардсан тухай CCTV мэдээлэв.

Хэнань мужийн төв хэсэгт орших 312 метр өндөр Юнтай хүрхрээ нь ЮНЕСКО-ийн дэлхийн геопарк хөтөлбөрт багтдаг Юнтай уулын геопарк дотор байрладаг.

Тэрбум гаруй жилийн өмнө үүссэн уг геологийн тогтцыг үзэхээр жил бүр олон сая жуулчид ирдэг байна.

Паркийн удирдлагуудын CCTV-д өгсөн ярилцлагад дурдсанаар хүрхрээ рүү шахдаг ус нь булгийн ус тул энэ нь байгалийн ландшафтыг сүйтгэхгүй гэжээ. 

Энэ нь хүрхрээний урсцыг дэмжих зорилгоор зохиомлоор арга хэмжээ авч буй анхны тохиолдол биш юм.

Баруун өмнөд Гүйжөү мужийн Хуангуошү хүрхрээнд 2006 оноос хойш хуурай улиралд дээрх аргыг хэрэглэдэг байна. 

Эх сурвалж: BBC

#ХЯтад, #Юнтай хүрхрээ,