Бүгд найрамдах намын тэргүүлдэг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Газын дайнтай холбоотойгоор Израилын албан тушаалтнуудыг баривчлах зөвшөөрөл хүссэн прокурорын шийдвэрийн улмаас Олон Улсын Эрүүгийн Шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг дэмжжээ.
Санал хураалтад 247 нь дэмжсэн санал өгч 155 нь эсрэг санал өгсөн бөгөөд Ардчилсан намын 42 гишүүн Бүгд найрамдах намынхантай нэгдэн уг арга хэмжээг дэмжсэн байна. Бүгд найрамдах намынхнаас хэн нь ч “үгүй” гэсэн санал өгөөгүй ч хоёр нь түдгэлзсэн санал өгчээ.
Энэхүү арга хэмжээ нь хууль болон батлагдах төлөвгүй байгаа ч Израилын Газын зурваст явуулж буй ажиллагаатай холбоотой олон улсын шүүмжлэлийг үл харгалзан АНУ-ын Конгресс Израилыг үргэлжлүүлэн дэмжиж байгаагийн илрэл юм.
Өнгөрсөн сард ОУЭШ-ийн прокурор Израилын албан тушаалтнуудыг баривчлах зөвшөөрөл хүсэхэд Цагаан ордон хатуу шүүмжилсэн юм.
Гэсэн хэдий ч Ардчилсан намын хяналтад байдаг Сенат хуулийн төслийг авч хэлэлцэхгүй гэж таамаглаж байна.
Хуулийн төсөлд АНУ-иргэд эсвэл ОУЭШ-ийн гишүүн бус АНУ-ын холбоотон орнуудын иргэдийг, тэр дундаа Израилын иргэдийг ялласан тохиолдолд яллах ажиллагаанд оролцсон ОУЭШ-ийн ажилтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тусгажээ.
Тэдгээр ажилтнуудыг АНУ-д нэвтрэхийг хориглож, АНУ-ын аливаа визийг хүчингүй болгож, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн гүйлгээг хязгаарлах гэнэ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд болон Хамас бүлэглэлийн гурван удирдагчийг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт “эрүүгийн хариуцлага хүлээх” үндэслэлтэй гэж ОУЭШ-ийн прокурор Карим Хан өнгөрсөн сард мэдэгдсэн юм.
Нетаньяху прокурорын шийдвэрийг утгагүй гэж нэрлээд, энэ алхмыг бүх Израилыг онилох зорилготой гэж буруушааж байв.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Газын зурвас, #Израил, #Олон улсын эрүүгийн шүүх, #төлөөлөгчдийн танхим,