Хятадын сансрын хөлөг сарны судлагдаагүй харанхуй талд амжилттай газардсан болохыг тус улсын Үндэсний сансар судлалын газар (CNSA) мэдэгдэв.

“Чанъэ-6” ням гарагийн өглөө Бээжингийн цагаар 06:23 цагт Өмнөд туйлын Айткин тогоонд газарджээ.

Тавдугаар сарын 3-нд эхэлсэн уг даалгавар нь түүхэндээ анх удаа сарны дэлхий рүү хардаггүй талаас 2 кг орчим чулуулаг, хөрсний дээж цуглуулах зорилготой юм.

Сарны алслагдсан хэсэгт хүрсний дараа сансрын хөлөгтэй холбоо тогтооход маш хэцүү учраас газардах оролдлого нь эрсдэл ихтэй. Гэсэн ч Хятад улс 2019 онд “Чанъэ-4”-ийг сарны харанхуй талд буулгаж байсан туршлагатай юм.

Вэнчан сансрын хөөргөх төвөөс хөөрснөөс хойш “Чанъэ-6 сансрын хөлөг газардах тохиромжтой үеийг хүлээж, сарыг тойрон эргэлдсэн аж.

Эцэст нь газардах бүрэлдэхүүн хэсэг тойрог замаас салж, сарны дэлхий рүү хардаггүй талд газарджээ.

Буух явцад саад тотгорыг илрүүлэхийн тулд саад тотгороос зайлсхийх автомат системийг ашиглаж, гэрэлтэй камер нь сарны гадаргуу дээрх гэрэл, сүүдэрт тулгуурлан харьцангуй аюулгүй буух бүсийг сонгосон гэж “CNSA” мэдэгдсэн байна.

Газардах төхөөрөмж аюулгүй буух талбайгаас 100 метрт ирсний дараа лазер 3D сканнер удаанаар эгц доош буухад нь тусалсан байна.

Газардах ажиллагааг “Кэвяо-2” (Queqiao-2) реле хиймэл дагуул дэмжжээ.

Эх сурвалж: BBC

#ХЯтад, #Чанъэ-6, #сарны харанхуй тал,