Балтын тэнгис, Герман, Их Британи даяар гал түймэр, дэд бүтцэд халдсан хэргүүд нэмэгдсэн бөгөөд Европын орнууд үүнийг Оросын зохион байгуулсан явуулга гэж үзэж байна. 

Мөрдөн байцаагчид Литвийн Вильнюс хотын “Ikea” дэлгүүрт гарсан гал, Лондонгийн зүүн хэсэгт галдан шатаасан халдлага, Польшийн хамгийн том худалдааны төвийг сүйтгэсэн гал, Германы Баварид гарсан хорлон сүйтгэх оролдлого, Парис дахь антисемит агуулгатай граффити зэрэгт Оросыг оролцсон байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. 

Хэдийгээр эдгээр үйл явдлууд хоорондоо уялдаа холбоотой гэх нотлох баримт байхгүй ч аюулгүй байдлын албаныхан үүнийг Украиныг дэмжиж буй барууны орнуудын нийгмийг тогтворгүй болгох гэсэн Москвагийн оролдлого гэж үзэж байна.

Хүйтэн дайны дараа гадаадын тагнуулын үйл ажиллагаа нь тагнуулчид болон тэдэнд даалгавар өгдөг хүмүүсээс бүрддэг байсан бол сошиал медиа эрин үед өмнөөс нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулах хүмүүсийг хэдэн зуун евро эсвэл криптовалютаар хялбархан хөлслөх боломжтой гэдгийг Европ даяар аюулгүй байдлын албад онцолжээ.

Эдгээр халдлагуудыг Орос зохион байгуулсан байж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэхийн хэрээр энэ долоо хоногт Брюссельд болсон Гадаад хэргийн болон Батлан ​​хамгаалахын сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Нидерланд, Эстони, Литвийн аюулгүй байдлын албаныхан энэхүү санаа зовоосон асуудлыг хөндсөн байна.

Мягмар гарагт Брюссельд болсон ЕХ-ны батлан ​​хамгаалахын сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Эстони улс мөн Оросын хорлон сүйтгэх ажиллагааны хохирогч болсныг тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Ханно Певкур мэдэгдэв. Түүний хэлснээр Орос Эстонийн Дотоод хэргийн сайд болон сэтгүүлчийн машинд халдах зорилгоор 10 хүнийг хөлсөлсөн байна.

Оросын Европын орнууд болон НАТО-ийн орнуудын эсрэг хандлага улам бүр түрэмгий болж байгааг бид ойлгох хэрэгтэй” гэж тэрээр цааш нь анхааруулжээ.

Эдгээр халдлагаас гадна худал мэдээлэл түгээх явдал нэмэгдэж байгаад Европын албаны хүмүүс болгоомжилж байна. Лхагва гарагт тэсрэх бөмбөгтэй холбоотой хуурамч анхааруулгын дараа Афин орчмын хэд хэдэн сургуулийг нүүлгэн шилжүүлжээ. Цагдаа нар хуурамч мэдээллийг Оросын серверээс цацсан болохыг тогтоосон байна. 

ЕХ-ны орнууд эдгээр үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа ба Литвийн хямралын менежментийн үндэсний төв (NKVC) Украиныг дэмждэг худалдааны төв, байгууллагуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian

#европ, #Оростой холбоотой хорлон сүйтгэх ажиллагаа,

Зочин 66.181.160.88
2024-06-02
Хуцаж байгаа юм шүү. Өөрсдөө л хийж буй ажил. Орос гэчихжээ.
Хариулах