Ерөнхийлөгч Жо Байден Украины зүүн хойд хэсгийн Харьков руу довтлох ажиллагаанд оролцож буй Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх цэргийн байгууламжуудад АНУ-аас нийлүүлсэн зэвсгээр цохилт өгөхийг Киевт зөвшөөрснийг эх сурвалжууд пүрэв гарагт мэдэгдэв.

Энэ шийдвэр нь Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд Америкийн зэвсгийг ашиглахыг зөвшөөрөхөөс тууштай татгалзаж ирсэн Байдены бодлого өөрчлөгдсөнийг харуулж байна.

Нэрээ нууцалсан АНУ-ын албаны хүмүүсийн хэлснээр Байдены шийдвэр нь зөвхөн Харьков мужтай хиллэдэг Оросын нутаг дэвсгэрт хамааралтай гэв.

Ингэснээр Украин тэдэн рүү довтолж байгаа эсвэл довтлохоор бэлтгэж буй Оросын хүчний эсрэг хариу цохилт өгөх боломжтой болно гэж нэг эх сурвалж нь хэлжээ.

Байден энэ жил хоёр дахь удаагаа Украинд зэвсэг нийлүүлэх бодлогоо чимээгүйхэн зөөлрүүлсэн тохиолдол болж байна. Тэрээр өмнө нь Киев рүү “ATACMS” гэгддэг алсын тусгалтай пуужин илгээхийг зөвшөөрсөн юм.

АНУ бол 2022 оны хоёрдугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний эхлүүлсэн бүрэн хэмжээний түрэмгийллийн эсрэг тэмцэлд зориулж Украинд зэвсэг нийлүүлж буй хамгийн том холбоотон нь болоод байгаа. 

Гэсэн ч Байдены шийдвэрийн дараа АНУ-ын бодлого 300 км хүртэлх тусгалтай “ATACMS” болон АНУ-аас нийлүүлсэн бусад алсын тусгалтай зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхөд ашиглахыг хориглосон хэвээр болохыг албаны хүмүүс мэдэгдэв.

Энэ нь мөн Украины Оросын нефтийн байгууламжуудын эсрэг дроноор хийж буй халдлагуудыг АНУ зөвшөөрсөн хэрэг биш болохыг тэмдэглэжээ.

НАТО-ийн зарим холбоотнууд болон АНУ-ын хууль тогтоогчид зэвсгийн хязгаарлалтаа сулруулахыг Байденд уриалж ирсэн.

Харин путин мягмар гарагт НАТО-ийн гишүүн орнуудад хандан Украинд зэвсгийг нь Оросын эсрэг ашиглахыг зөвшөөрөхгүй байхыг анхааруулаад, цөмийн дайны эрсдэлийг дахин хөндсөн юм.

Байден долдугаар сард НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд эвслийн 75 жилийн ой тохиож байгаа энэ үед Оросын арми Харьков болон Украины зүүн хэсэгт урагшлах нь түүний хувьд ичгэвтэр явдал байх болно гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #Украины дайн,