Орос улстай хиллэдэг НАТО-ийн зургаан холбоотон хилийн зурвас дагуу дроноор хана босгохоор төлөвлөж байгааг Литвийн Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
Литвийн Дотоод хэргийн сайд Агне Билотайте орон нутгийн “BNS” агентлагт өгсөн ярилцлагадаа “Норвегиоос Польш хүртэл үргэлжлэх энэхүү хана нь цоо шинэ зүйл бөгөөд зорилго нь хилээ хамгаалахын тулд нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон бусад технологийг ашиглах явдал юм” гэж онцлон тэмдэглэсэн байна.
“Зөвхөн биет дэд бүтэц, тандалтын систем төдийгүй нисгэгчгүй нисэх онгоц болон бусад технологи нь биднийг найрсаг бус орнуудын өдөөн хатгалгаас хамгаалахаас гадна хууль бус наймаанаас урьдчилан сэргийлэх боломжийг олгоно” гэж цааш нь хэлжээ.
Дроноор хана босгох төлөвлөгөөнд мөн Латви, Эстони, Польш, Финланд, Норвеги оролцож байгаа аж.
Литвийн Дотоод хэргийн сайд төслийн санхүүжилт, хугацаа, техникийн асуудал гэх мэт нарийн ширийн зүйлийн талаар мэдээлэл өгөөгүй ч Европын холбооны сангуудаас санхүүжилтийн тодорхой хэсэг нь гарах бөгөөд үлдсэн хэсгийг нь оролцогч улс орнууд гаргана гэж мэдэгджээ.
Төсөлд оролцож буй зургаан орны Дотоод хэргийн сайд нар тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Латвийн нийслэл Рига хотод уулзсан байна. Энэ үеэр аюулгүй байдалд нь заналхийлж буй заналхийллийн талаар, мөн санаатай өдөөсөн дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн зэрэг цэрэг дайны бус тактикийн асуудлыг хэлэлцжээ.
Өмнө нь Орос, Беларусь улс Африк, Ойрх Дорнодоос ирсэн олон тооны бичиг баримтгүй орогнол хүсэгчдийг НАТО-ийн хил рүү түлхэж байсан юм.
Эх сурвалж: CNBC

#Нато, #ОРос, #дроноор бүтсэн хана,