БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинээр баригдсан цэвэрлэх байгууламжын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хоногт 3000 метр.куб ус цэвэрлэх хүчин чадалтай Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж Мөрөн хотын ирээдүйд маш том боломж олгоно. Мөрөн сум хотын статустай болох зорилго нэг алхмаар урагшилна. Мөрөн сумын гэр хорооллууд инженерийн шугам сүлжээнд холбогдож хашаандаа орон сууцнаас дутуугүй тав тухтай амьдрах таатай орчин бүрдэнэ.

Мөрөн сум зүүн тийшээ тэлж, хаус хороолол, орон сууцны хорооллууд шинээр баригдах гээд олон боломжууд бий болно. Мөрөндөө сайхан амьдарцгаая хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнд хүрэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд энэхүү цэвэрлэх байгууламж үр нөлөөгөө үзүүлнэ гэж бодож байгаа. Мөрөн сумын бохирын шугамуудыг үе шаттай шинэчилж төв цэвэрлэх байгууламжтайгаа холбох, усны эх үүсвэрийн олон жилийн нөөцийг оновчтой шийдэх зэрэг олон ажил бидэнд үлдэж байна.

Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа АХБ-ны хөрөнгө оруулалтын төслүүд 2013 он хүртэл судалгааны ажлуудаа хийж, 2014 оноос тус банкны 39.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар батлагдсан хөтөлбөрүүдийг аялал, жуулчлал, дэд бүтэц, иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж эхэлсэн.

АХБ-ны төсвийн талыг УИХ-ын чуулганаар өөр аймгуудад хуваарилсан ч Хөвсгөлд чиглэсэн төслүүд маш үр дүнтэй хэрэгжиж ирсэнд хувьдаа маш баяртай явдаг. Цаашид ч Мөрөн сумынхаа өнгө үзэмжийг нэмсэн орчин үеийн стандарт бүхий томоохон төслийн саналыг хүргүүлж АХБ-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулсанд Мөрөн сумынхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэв

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet