Олон улсын үзэсгэлэнгийн хорооноос зохион байгуулж буй даян дэлхийн экспо буюу “Expo 2025”  арга хэмжээ Япон Улсын Осакад нээлтээ хийлээ. Юмешима нэртэй хиймэл аралд ирэх зургаан сарын турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд “Амьдралын төлөөх ирээдүйг цогцлоох нь” сэдвийн дор 160 гаруй орны 80 павильоноо засаж үзмэр, технологи, шийдлээ танилцуулж байна. 

Үзэсгэлэн өндөрлөх хүртэл буюу аравдугаар сар хүртэл нийт 28 сая жуулчин, зочин хүлээн авна гэж зохион байгуулагчид тооцсон ч одоогоор 9 сая тасалбар урьдчилан зарагдсан байна. “Expo 2025” нь “COVID-19” цар тахлын дараа, Орос-Украины дайн, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын тариф  зэрэг дэлхий даяар хямрал, хуваагдал газар авч буй энэ үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 

Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ-ын павильон сансрын аялалд төвлөрч, 1970 оны экспогийн үеэр  олны анхаарлыг татсан “Apollo 12”-ийн сарны чулууг дахин дэлгэн үзүүлж буй бол  Украины павильон QR код бүхий дэлгүүрийн шошго хэлбэртэй үзмэрүүдээр дамжуулан дайны үеийн иргэдийн амьдралыг харуулж, энх тайвны үнэ цэнийг сурталчилжээ.

Эх сурвалж: Euro 

#Дэлхийн мэдээ, #“Expo 2025” үзэсгэлэн,

0 / 1000