Өдгөө 37 настай, баруун төв үзэлт улстөрч Даниэль Нобоа Эквадорын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялалт байгуулснаар ойрын дөрвөн жилийн хугацаанд тус улсын Төрийн тэргүүний албыг хашихаар боллоо. Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сард болсон ээлжит бус сонгуульд оролцон ялалт байгуулсан бөгөөд 35 настайдаа тус улсын хамгийн залуу Ерөнхийлөгч болж байв.
Даниэль Нобоа энэ удаа залуу сонгогчдод чиглэсэн дижитал сурталчилгаа хийж, дэд бүтцийг сайжруулан, авлигатай тэмцэж, ажлын байрыг нэмэгдүүлэхээ амалж байсан нь түүний нэр хүндийг өсгөж, ялалт байгуулахад нөлөөлсөн гэж ажиглагчид онцолж буй.
Бүс нутагт нь тулгамдаж байгаа хар тамхины наймаа, үүнийг дагасан хүчирхийлэл, мөн эрчим хүчний хомсдол зэрэг томоохон сорилтуудтай тэрбээр нүүр тулах бололтой гэж тоймчид үзэж байна. Ташрамд, түүний аав Альваро Нобоа өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй юм.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Даниэль Нобоа, #Эквадорын Ерөнхийлөгч,