АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан татварын шинэ тариф хэрэгжиж эхлэхээс өмнө буюу гуравдугаар сарын байдлаар БНХАУ-ын экспорт огцом өссөн байна. Татварын шинэ тариф хэрэгжихээс урьдан хятад үйлдвэрүүд бараа, бүтээгдэхүүнийхээ захиалгыг яаравчуулсан тул энэ нь экспортын хэмжээнд нөлөөлсөн аж.
Хятадын гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2025 оны гуравдугаар сарын байдлаар экспортын хэмжээ 12.4 хувиар өссөн бол импорт 4.3 хувиар буурсан байна. Ингэснээр тус улсын гадаад худалдааны ашиг 102.64 тэрбум ам.долларт хүрчээ.
Гэхдээ шинэ тариф үйлчилж эхэлснээр үйлдвэрүүдийн экспорт буурах, гадаадын хөрөнгө оруулалт саарах төлөвтэй бөгөөд энэ нь дотоод эдийн засгийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж ажиглагчид онцолж буй.
Эх сурвалж: Reuter