Европын Холбоо анх удаа  технологийн томоохон компаниудын эрх мэдлийг хязгаарлах зорилготой шинэ хууль хэрэгжүүлж, “Apple” болон “Meta” компанид нийт 700 сая евро буюу 599 сая фунт стерлингийн торгууль оноолоо.

Тодруулбал, “Apple” компанийг хэрэглэгчид болон апп хөгжүүлэгчдэд сонголт олгоогүй тул 500 сая евро, харин “Meta” компани хэрэглэгчдээс өгөгдөл цуглуулах зөвшөөрөл авахдаа хангалттай сонголт өгөөгүй гэсэн үндэслэлээр 200 сая еврогийн торгууль төлөх болов. 

Гэсэн ч хоёр компани энэхүү шийдвэрийг эсэргүүцэн “Америкийн амжилттай бизнесүүдийг  хяхах оролдлого” гэж мэдэгдлээ. Технологийн салбар дахь шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Евро комисс өнгөрсөн жил Дижитал зах зээлийн тухай хууль (DMA)-ийг баталж, энэ дагуу компаниудад шалгалт хийсэн юм. Үүний дүнд “Apple” компанийн хувьд App Store-оор дамжуулан хэрэглэгчдэд болон апп хөгжүүлэгчдэд өөр сонголт санал болгоогүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, апп хөгжүүлэгчдэд бүтээгдэхүүнээ байршуулах, зах зээлд нэвтрэх боломжийг чөлөөтэй олгох ёстой байсан гэж үзэж буй юм.

Харин “Meta” компанийн хувьд, өөрийн “Facebook” болон “Instagram” платформд хэрэглэгчээс өгөгдөл цуглуулах зөвшөөрөл авахдаа “зөвшөөрөх эсвэл төлбөр төлөх” гэсэн загвар хэрэглэсэн нь хэрэглэгчдэд чөлөөтэй сонголт хийх боломж олгоогүй гэж комисс дүгнэлээ. 

Ташрамд, Их Британи ч зах зээлд хууль бусаар монополь тогтоохын эсрэг чиглэсэн шинэ Дижитал өрсөлдөөний тухай хуулийг өнгөрсөн жил баталсан байна.

Эх сурвалж: BBC

#Европын холбоо, #“Apple”, #“Meta”,