Суданы Дарфурт сүүлийн өдрүүдэд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас 400 гаруй хүн амиа алдсан тухай НҮБ мэдээллээ. Мөн мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас хохирогчдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Суданы Шуурхай туслах хүчин буюу RSF бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Дарфурын Эль-Фашер орчим дахь  дүрвэгсдийн хуарангуудад довтолсны улмаас  олон хүний амь эрсдээд байгаа юм. “Эль-Фашер орчмын Замзам, Абу Шоук зэрэг дүрвэгсдийн хуаранд одоогоор 700,000  орогнож байгаа бөгөөд тэдний олонх нь өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлд байна”  гэж НҮБ-ын төлөөлөгч Равина Шамдасани BBC-д онцолжээ.

Гэвч RSF бүлэглэл энэ мэдээллийг няцааж, энгийн иргэд рүү биш, цэргийн хүчнийхний эсрэг тусгай ажиллагаа явуулсан гэж мэдэгдээд буй. Суданд 2023 оноос үргэлжилж буй иргэний дайн, мөргөлдөөний улмаас олон мянган иргэд амь насаараа хохироод байгаа юм.

Эх сурвалж: BBC 

#нүб, #Судан,

0 / 1000