Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны дүн гарч өнөөдөр ялагчдаа тодрууллаа.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлан дүнгээ гаргалаа.  

Гэр бүл бол хайр халамж, эв нэгдэл, өв соёл, хүмүүжил, уламжлалыг хадгалсан ариун өргөө билээ. Нийгмийн хамгааллын бодлогын төв нь ГЭР БҮЛ. Манай улс анх удаа гэр бүлийн яамтай болсон бөгөөд Засгийн газраас гэр бүлд суурилсан цогц бодлого явуулахаар төлөвлөж байна. 

Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал гэх мэт амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл иржээ.

Сонирхогчийн төрөлд:

1-р байр - Ц.Батбаяр "Зочилсон нь"

2-р байр - Ж.Найрамдалмаа "Аав ээжийн 9 эрдэнэ"

3-р байр - Б.Будхүү “Хилчний гэргий”

Мэргэжлийн төрөлд:

1-р байр - П.Баттулга “Амин үр”

2-р байр - Э.Мөнхчулуун “Хөдөлмөрийн үр шим”  

3-р байр - Д.Занданбат “Цэцэрлэг тарлаа”

Тусгай байр: Б.Бямба-Очир “Аавын ялалт” зургууд тус тус шалгарлаа.

Торгон мөчийг агшин алдалгүй гэрэл зургийн хальснаа буулгаж “Монгол гэр бүл” зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын Театрын музейд үзэсгэлэн гаргаж байна.

Уралдааны сонирхогчдын төрлийн тэргүүн байранд шалгарсан Ц.Батбаяр нь  Говь-Алтай аймгаас, мэргэжлийн төрлийн хоёрдугаар байрт шалгарсан Э.Мөнхчулуун нь Дундговь аймгаас оролцлоо. “Монгол гэр бүл” гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн хугацаанд олон нийтийн хүртээл болно.   

#онцолсон, #live, #онцлох зураг, #“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаан,