СПОРТ

Манай 3×3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 Дэлхийн чансаа энэ сарын 18-нд шинэчлэгджээ.

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн.

U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3×3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.

Харин С. Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3×3 U23 Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2-т орсон.

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3×3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6-р байранд орлоо.

Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.

Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монголулс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.

May be an image of text that says 'U23 WOMEN U18 MEN U18 WOMEN COUNTRY POINTS Mongolia 2 748,763 Netherlands 3 575,227 Romania 525,030 Russia 5 489,147 Egypt 6 452,952 Germany 7 425,824 China 392,103 United States 391,166 France 10 387,262 Lithuania 385,089'

 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet